УИХ-ЫН 126 ГИШҮҮДИЙН ТООНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УРИАНХАЙ ЯСТАНЫГ ТӨЛӨӨЛӨН СУУХ ГИШҮҮН ОРОЛЦУУЛАХ НЭМЭЛТ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

89

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202607-51365

100,000

Дорж ДЭЛГЭРБАЯР

2026.07.24 14:10

Тайлбар:
Алтайн Урианхай ястан нь Баян-Өлгий аймгийн уугуул, олон зуун жилийн түүх, өв соёлтой Монгол Улсын үндсэн ястаны нэг юм. 2026 оны байдлаар бүс нутгийн хүн амын бүтэц, сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан Урианхай иргэд уугуул нутагтаа цөөнх болж өөрсдийн улс төрийн төлөөлөл дуу хоолой, эрх үүрэг, аж амьдралаа хамгаалах төлөөний хүнээ Монгол Улсын Их хуралд гаргаж чадахгүй байгаагаас уугуул нутгаа орхих хүртэл асуудал гарч байсан байна. Казак ястан зохилсон тус аймагт МУ-ын сонгуулийн системээр өрсөлдөж Урианхай ястаны улс төрийн төлөөлөл гишүүн болох ямарч боломжгүй бөгөөд давашгүй зүйл байгаа тул сонгуулийн тухай хуулийн болон жагсаалтаар УИХ-д орж ирэх гишүүдийн тоонд уугуул урианхай ястаныг нутгийн зөвлөлөөс сонгуулийн зарчмаар нэгээс доошгүй хүнийг нугтийн иргэдийн төлөөлөгч нарын дундаас сонгуулийн зарчмаар сонгож УИХ-д улс төрийн төлөөлөл оруулж ирэх шаардлагатай байгааг цаг үеийн байдал шаардсаар байгаа юм.

Өргөдөл

Сүүлийн үед өрнөж байгаа асуудалд уугуул Урианхай иргэд Монгол улсын иргэнд олгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж, авч чадахгүй байгаа бөгөөд соёл боловсрол, эрүүл мэнд, төрийн тусламж, цагдаа шүүхийн хамгаалал зэргээс хасагдаж, ялгагдаж байгаа мэдээлэл түгэх боллоо. Энэ юунаас үүдэж байна гэвэл Баян-өлгий аймагт уугуул Урианхай ястанг төлөөлөх улс төрийн төлөөл тэдний тулгамдаж байгаа асуудлыг улс орны бодлогын түвшинд мэдээлж түгээх хууль эрх зүйн төөлөл байхгүйгээс болж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болж гэж ойлгож байна. 2024 оны сонгуулийг пропорцианаль хосолсон системээр явуулсан бөгөөд ялсан нам жагсаалтандаа хүн амын тоо цөөн, уугуул иргэдийн улс төрийн төлөөллийг хангах зорилгоор Баян-өлгий аймгийн урианхай нутгийн зөвлөлөөс 1 хүнийг УИХ гишүүн болгох бололцоог нээх хууль эрх зүйн шаардлагатай юм. Цаашдаа жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог хийцгүйрсэн хүмүүсээр бус ард иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдэх зорилготой хүмүүсээр бүрдүүлж байх шаардлагатай юм. Монгол улсын баруун хязгаар улсын нийслэл хотоос 1700-1800 км буюу хамгийн холын цэгт Урианхай хүмүүст төрийн үйлчилгээ хүргэх төлөөлөл, тэдний дуу хоолой сонгох, боловсрол эрүүл мэндийн асуудлыг сонсох, соёл спорт хөгжүүлэх хамгаалах, зовлон жаргалын УИХ-аас төрийн бодлогод хүргэж төрийн үйлчилгээг ялгаварлалгүй бусад ястантай адил эрх тэгш хүртээх хүртэх боломжийг бүрдүүлж байх төлөөлөгчийг сонгож өгдөг хуулийг гаргалгааг санаачлан батлуулах зорилготой юм. Энэ асуудал дэлхий дээр шинэ зүйл биш бөгөөд хүн амын тоо цөөн, уугуул үндэсний бүлгийн улс төрийн төлөөллийг хангах тусгай эрх зүйн механизмыг бий болгосон олон тохиолдол байдаг аж. Энэ мөн ганц урианхай ястангаар хязгаарлагдахгүй Хөвсгөл аймгийн цаатан ястанд ямар асуудал тулгарч байна, Тува ястанд ямар асуудал тулгарч байгаа талаарч улс төрийн төөлөл хэрэгтэй бүс нутагт нутгийн иргэдийн хүсэлт дээр үндэслэн өргөжиж болох юм.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

89

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)