3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.23 11:54
Тайлбар:
0–8 хүртэлх насны хүүхэд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ асран хамгаалахын тулд ажлаасаа чөлөө авч, ажиллах боломжгүй болдог. Иймд хүүхдээ асран хамгаалж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацааг хөдөлмөрийн чадвар түр алдсанд тооцож, даатгуулагч эцэг, эхийн аль нэгэнд эмнэлгийн хуудас олгон, Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхийг хуульчлах шаардлагатай байна. Энэ зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусган, нийгмийн даатгалын хуульд заасан нөхцөлийг хангасан эцэг, эхэд тэтгэмж олгодог байнгын тогтолцоо бий болгож өгөхийг хүсэж байна. Ингэснээр хүүхдийн эрүүл мэнд, асаргааг хамгаалахын зэрэгцээ эцэг, эхийн ажлын байр, өрхийн орлогын тогтвортой байдлыг дэмжих ач холбогдолтой юм.
Өргөдөл
Өнөөдөр 0–8 хүртэлх насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагчийн хамт хэвтэж, асаргаа сувилгаа авах шаардлагатай байдаг. Энэ хугацаанд хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, цалин орлого тасалдах, өрхийн санхүүгийн хүндрэлд орох нөхцөл үүсдэг. Бага насны хүүхэд өвдсөн үед эцэг, эх нь хүүхдээ орхин ажилдаа явах боломжгүй бөгөөд хүүхдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, эмчилгээний хугацаанд хамт байх зайлшгүй шаардлагатай болдог. Гэвч хүүхдээ эмнэлэгт асарч хэвтсэн хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсанд тооцуулах, нийгмийн даатгалын сангаас холбогдох тэтгэмж авах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Иймд 0–8 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх хугацаанд хамт асарч буй даатгуулагч эцэг, эх, асран хамгаалагчийн тухайн хугацааг хөдөлмөрийн чадвараа түр алдсанд тооцож, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжийг хууль, эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгөхийг хүсэж байна.