УЛСЫН ТӨСВӨӨС ӨНДӨР ЗАРДАЛТАЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИЙДВЭРТ УИХ-ЫН ХЯНАЛТ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАХ САНАЛ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

41

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-70280

100,000

Раднаасэд Даваадорж

2026.10.23 11:56

Тайлбар:
Монгол Улсад зохион байгуулах олон улсын хурал, форум, арга хэмжээнд төсвөөс олон арван, хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, парламентын хяналтгүйгээр гаргах эрсдэлийг хязгаарлах шаардлагатай байна. Иймд улсын болон орон нутгийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардах олон улсын арга хэмжээг УИХ-аар урьдчилан хэлэлцүүлж, зөвшөөрөл авдаг, зардал, үр ашгийн тооцоог нийтэд ил тод мэдээлдэг, хэрэгжилтэд хараат бус аудит хийдэг эрх зүйн зохицуулалт бий болгох хуулийн төсөл санаачлахыг санал болгож байна.

Өргөдөл

Монгол Улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах, өндөр өртөгтэй олон улсын арга хэмжээ зохион байгуулах шийдвэрт парламентын хяналт тогтоох эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байна. Тухайлбал, 2026 онд Монгол Улсад зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбоотойгоор улсын төсвөөс 250 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгааг УИХ-ын удирдлага мэдээлсэн. Монгол Улс шиг төсвийн нөөц хязгаарлагдмал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарт санхүүжилтийн өндөр хэрэгцээтэй орны хувьд олон улсын хурал, форум, арга хэмжээ зохион байгуулахад олон арван, хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулах шийдвэр нь эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, ил тод байдал, парламентын хяналтад суурилсан байх ёстой. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нийтийн өргөдөл гаргах эрхийн хүрээнд Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд дараах зохицуулалтыг тусгах хуулийн төсөл санаачлах санал гаргаж байна. НЭГ. Улсын болон орон нутгийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний санхүүжилт шаардах олон улсын хурал, форум, арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг УИХ-аар урьдчилан хэлэлцүүлж, зөвшөөрөл авдаг эрх зүйн зохицуулалт бий болгох. ХОЁР. Ийм арга хэмжээний нийт зардал, эдийн засгийн үр ашиг, төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүжилтийн эх үүсвэр, хувилбаруудын харьцуулсан тооцоог шийдвэр гаргахаас өмнө заавал боловсруулж, олон нийтэд ил тод танилцуулах. ГУРАВ. Төсвийн өндөр өртөгтэй олон улсын арга хэмжээ зохион байгуулах шийдвэрийг нэг сайд, албан тушаалтан дангаар гаргах боломжийг хязгаарлаж, хамтын шийдвэр, парламентын хяналт, хариуцлагын тогтолцоог хуульчлах. ДӨРӨВ. Арга хэмжээний төсөв, худалдан авалт, гэрээ, гүйцэтгэгч, санхүүжилт болон бодит зарцуулалтыг нээлттэй мэдээлэхийг хуульчлах. ТАВ. Арга хэмжээ дууссанаас хойш зургаан сарын дотор санхүүгийн болон үр дүнгийн хараат бус аудит хийлгэж, тайланг УИХ болон олон нийтэд танилцуулдаг болох. ЗУРГАА. Дээрх шаардлагыг зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсхүл хуульд заасан зөвшөөрөл, хяналтын журмыг зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг тодорхой болгох. Энэхүү саналын зорилго нь олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бус, улсын төсвөөс өндөр хэмжээний зардал гаргах шийдвэрийг эдийн засгийн үндэслэлтэй, ил тод, хариуцлагатай болгоход оршино. Иймд дээрх асуудлаар хуулийн төсөл санаачлах саналыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлж, эрх бүхий хууль санаачлагчид уламжлан шийдвэрлэж өгөхийг хүсье. ТӨСВИЙН МӨНГӨ БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ. ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ШИЙДВЭР БҮР ҮНДЭСЛЭЛ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

41

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)