3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.03.20 18:21
Тайлбар:
Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү банктай харьцуулахад хэт өндөр байгаа. Тэд цалин, орлого багатай иргэдийг онилж урьдчилгаа мөнгө бага авч буй нэрийдлээр урхидаж зээлийн хүүг өндөр тогтоож байгаа нь иргэдийг "зээлийн өндөр хүүний дарамт"-д оруулж байна.
Өргөдөл
Сайн байна уу? Манай улсад сүүлийн жилүүдэд зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага буюу Банк бус санхүүгийн байгууллага/ББСБ/-ууд олон болж байна. Чөлөөт зах зээлийн дүрмээрээ бол үйлчилгээ үзүүлэгч байгууллага олшрох тусам өрсөлдөөн бий болон үйлчилгээний чанар сайжирч, "зээлийн хүү" буурах ёстой юм. Гэтэл манай улсад эсрэгээрээ "зээлийн хүү" буурахгүй байгаа нь энэ салбарт гажуудал бий болсныг харуулж байна. ББСБ-ууд цалин, орлого багатай буюу нийгмийн олонхийг бүрдүүлэгч дундаж, дундажаас доогуур давхаргыг онилж урьдчилгаа мөнгө бага авч буй нэрийдлээр урхидаж өндөр хүүтэй зээл олгож "зээлийн өндөр хүүний дарамт"-д оруулж иргэдийг хохироож байна. Банкны зээлийн хүү жилд дундажаар 18% орчим байхад ББСБ-ын зээлийн хүү жилд дундажаар 35% орчим байна. Бидний өвөг дээдэс манжийн дарлалд байх үедээ хошуу нутгаараа "зээлийн өндөр хүүний дарамт"-д орж ядуурч байсан түүх саяхан. Гэтэл тэр хар бодлого, хар санаа одоо ч хэрэгжсээр буй мэт бидний үе "зээлийн өндөр хүүний дарамт"-д орсоор байгаа нь харамсалтай юм. Иймээс ББСБ-ын зээлийн хүүг 2 дахин бууруулж банкны зээлийн хүүтэй ижил түвшинд буулгая. Монголчууд бие биедээ дамлан арилжиж, өндөр хүүгээр шулан мөлждөг бус хамтран нийлж, үйлдвэрлэн хөгждөг байх ёстой юм.
2024.08.26 12:28
2024.09.25 12:28