3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.02 17:21
Тайлбар:
Зээлийн мэдээллийн санд өмнө нь бүртгэгдсэн хугацаа хэтрэлт, чанаргүй зээл зэрэг сөрөг мэдээлэл нь тухайн иргэн өр төлбөрөө бүрэн барагдуулсан, цаашид зээлээ хэвийн төлж байгаа нөхцөлд ч зээлийн үнэлгээ болон FICO оноонд удаан хугацаанд нөлөөлж, дахин зээл авах, орон сууц болон автомашины санхүүжилтэд хамрагдах, бизнесээ өргөжүүлэх зэрэг санхүүгийн боломжид хүндрэл учруулж болзошгүй байна.
Өргөдөл
Иргэдийн өмнө нь гаргаж байсан зээлийн хугацаа хэтрэлт болон бусад сөрөг мэдээлэл нь зээлээ бүрэн төлж барагдуулсан ч зээлийн мэдээллийн санд хадгалагдан, FICO зэрэг зээлийн оноонд удаан хугацаанд нөлөөлсөөр байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нэг удаа зээлээ хугацаанд нь төлж чадаагүй иргэн цаашид өр төлбөрөө бүрэн барагдуулж, тогтмол орлоготой болж, зээлийн сахилга батаа сэргээсэн ч өмнөх түүхийн нөлөөгөөр дахин зээл авах боломж хязгаарлагдах нөхцөл үүсэж байна. Иймд иргэдэд нэг удаагийн боломж олгож, өмнөх зээлийн үүргээ бүрэн барагдуулсан бөгөөд одоо хугацаа хэтэрсэн өр төлбөргүй иргэний зээлийн мэдээллийн сан дахь өмнөх сөрөг мэдээллийг нэг удаа цэвэрлүүлэх/устгуулах эрх олгох зохицуулалтыг судлан хэрэгжүүлэхийг санал болгож байна. Энэ нь иргэдийг зээлээ төлөхөөс зайлсхийхэд хүргэх бус, харин өмнөх санхүүгийн хүндрэлээ даван туулж, үүргээ биелүүлсэн иргэдэд санхүүгийн амьдралаа дахин эхлүүлэх боломж олгох ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг арилгаж цэвэрлэж оноог шинэчлэн тооцох боломжоор хангаж өгнө үү