ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН САЙЖРУУЛЛАХ БА ХАРШИЛ "ТАРХМАЛ ӨВЧИН ЭМГЭГ"

1. Ажлын хэсэг байгуулах

7

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-70849

33,000

Халиунхүү ТӨГӨЛДӨР

2026.09.10 18:24

Тайлбар:
Эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэх нь, “Хүн” өвдсөн бол, “тэр дундаа төлбөрийн чадваргүй” бүхий л иргэдэд “туслах” ба, “Ямар ч” үед ямар ч хүн асуудалгүй “төлбөр ба эм” яана аа гэхгүй болгох, “болгоход” оршино. Үүнд: “Монгол улсын бүх иргэд” харъяалал харгалзахгүй “шууд” авдаг байна, “Нэгдсэн” 2-3 сангаар дамжууллан шууд, “өөрөө ч” шууд биш ч “Эмнэлгийн” дансанд “шууд” ордог, Өвчтөн “мөнгө” төлөхгүй-гаргахгүй байх юм /оршино/

Өргөдөл

Өргөдөл Дараах саналуудыг эрүүл мэндийн салбарын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд судлан тусгаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэлт хийж хэрэгжүүлэхийг хүсье: Улсын болон хувийн өмчийн бүх эмнэлэгт хамаарна: Эмнэлэг, эмчийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шат дараалалтайгаар сайжруулах хөтөлбөр боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг судлан шинэчлэх. Анхан шатны болон бусад бүх шатны эмнэлэгт цахим зөвлөгөө, оношилгоо-эмчилгээний үйлчилгээг нэвтрүүлж өргөтгөх. Улс даяар "ёс зүйн хяналт" болон "өвчин судлал"-ын төвүүдийг шинээр байгуулах. Түргэн тусламжийн дуудлагын системд шинэ сонголт нэмж, шууд амбуланс дуудахгүйгээр анхан шатны эмнэлгийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэх. Түргэн тусламжийн эмч газар дээр нь оношилж чадаагүй тохиолдолд төв эмнэлэгтэй шууд холбогдож зөвлөгөө авах дотоод холбооны тогтолцоо бий болгох. Улсын болон хувийн эмнэлгүүдийн хооронд, ялангуяа харшлын өвчний талаар, нэгдсэн мэдээллийн сан бүхий дотоод сүлжээ байгуулах. Эмнэлгийн үйлчилгээний чанарын хяналтыг эмнэлэг бүрт тогтмолжуулж, өвчтөний эрхийг хамгаалах механизмыг бэхжүүлэх. Харшлын өвчнийг тусгай ангилалд оруулж, судалгаа, эмчилгээний хувьд тэргүүлэх ач холбогдол өгөх. Бусад тархмал өвчний төрөл тус бүрээр тусгай судалгааны төв байгуулах боломжийг судлах. Харшил болон бусад тархмал өвчний үед хэрэглэх эм, тарианы улсын нэгдсэн стандарт тогтоож, үнийн бодлого, хөнгөлөлтийн нөхцөлийг тодорхой болгох. Төлбөрийн чадваргүй иргэдэд эм, эмчилгээний зардлыг нэгдсэн сангаас шууд төлөх боломжийг судалж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох. Харшлын өвчтэй иргэдийг өөрсдийнх нь эмчилгээ, хяналтын үйл явцад оролцуулж, хариуцлагажуулах журам тогтоох. Ховор өвчтэй, төлбөрийн чадваргүй иргэдэд улс болон хувийн хэвшлийн хандив тусламжаар оношилгоо, эмчилгээ хийх тогтолцоог хуульчлан, олон нийтээс тухай бүрд хандив цуглуулах өнөөгийн практикийг цэгцэлж, олон улсын жишигт нийцүүлэх. Харшилтай иргэдийг сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх. Монгол Улсын Үндсэн хуульд заасан "эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх"-ийг хангах төрийн үүргийг дээрх заалтуудын хэрэгжилттэй уялдуулан баталгаажуулах.

1. Ажлын хэсэг байгуулах

7

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)