НҮҮРСНИЙ СОНСГОЛ ӨРГӨН ХҮРЭЭНД ХИЙХ

2. Хяналт шалгалт явуулах

2,871

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-50961

70,000

Эрдэнэчимэг ЭНХЗОРИГ

2023.10.30 08:45

Тайлбар:
Нүүрсний сонсголыг өргөн хүрээнд хийж бүх оффтэйк гэрээнүүдийг ил болгох, өмнөх ажлын хэсгийн бий болгосон баримтууд буюу төмөр замын тээвэр ложистик, бөмбөлөгтэй холбоотой баримтуудыг аюулгүй байгаа эсэхэд иргэний төлөөлөл орсон хяналт шалгалтын нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Өргөдөл

Нүүрсний хулгайчдыг ил болгох сонсголыг хумьсан хүрээнд хийх гэж байгааг эсэргүүцэж байна. 2022.4.10-12 өдрүүдэд х йгдэх байсан сонсгол өнөөдрийг хүр эл хойшилсон. Иргэд нүүрсний хулгайчдыг илрүүлэх ажиллагаанд итгэл алдарсан үед "Нүүрсний сонсголыг хумьсан хүрээнд хийхээр болж байгаа нь Монгол улсын бүх иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Тус сонсголыг хумьсан хүрээнд хийснээрээ зөвхөн нүүрс тээвэр хийж байсан ААН-үүдийн хүрээнд хийгдэх магадлал маш өндөр болж байна. Ингэснээр байгалийн баялгийн жинхэнэ хулгайчид ард нь нуугдаж үлдэх аюултай. Нүүрсний сонсголын өргөн хүрээнд хийж бүх оффтэйк гэрээнүүдийг ил болгох, өмнөх ажлын хэсгийн бий болгосон баримтууд буюу төмөр замын тээвэр ложистик, бөмбөлгийн баримтуудыг алдагдахаас сэргийлэх зэргээр иргэний төлөөллийг оруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна.

2023.11.15 20:11

2023.12.15 20:11

2. Хяналт шалгалт явуулах

2,871

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)