2. Хяналт шалгалт явуулах
70,000
2026.06.16 14:40
Тайлбар:
Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж заасан байдаг. Энэхүү заалт нь улс орны стратегийн ач холбогдолтой баялаг, эдийн засаг, тусгаар тогтнолын асуудалд ард түмний хүсэл зориг, эрх ашиг хамгийн дээгүүр тавигдах ёстойг баталгаажуулсан хэрэг юм.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй "Рио Тинто" компанийн хэрэгжүүлж буй Оюу Толгой төслийн гэрээ, хэлцлүүд болон үйл ажиллагаа нь Монголын ард түмний язгуур эрх ашиг, эдийн засгийн бие даасан байдал, байгаль орчны аюулгүй байдалд сөрөг үр дагавар дагуулж байгаа тул, үйл ажиллагааг зогсоож, Монгол улсын нутас дэвсгэрээс гаргахыг шаардаж байна.
Өргөдөл
- Баялгийн эзэмшил ба Үндсэн хуулийн зөрчил: Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг нь ард түмний өмч бөгөөд үр өгөөж нь ард түмэнд наалдах ёстой. Гэвч өнөөгийн нөхцөлд Оюу Толгой төслийн үр ашиг, өрийн дарамт нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. - Ард түмний хүсэл зоригийг дээдлэх нь: Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байдаг тул төрийн байгууллагууд гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн гэрээ хэлцлийг эргэн харж, ард түмний олонхын хүсэл зоригийн дагуу шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд Үндсэн хуулиар олгогдсон засгийн эрх мэдлийн эзэн болох ард түмний төлөөлөл, иргэний хувиар "Рио Тинто" компанийн Монгол Улс дахь үйл ажиллагааг нэн даруй зогсоох, тус компанийг Монгол Улсаас гаргах асуудлыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд шийдвэрлэж өгөхийг шаардан энэхүү өргөдлийг гаргаж байна.