1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2025.11.17 15:44
Тайлбар:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн (МҮОНРТ) хураамжийг цахилгааны төлбөрт албадан суулгаж буй зохицуулалт нь иргэдийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна. Цахилгаан бол зайлшгүй хэрэглээний үйлчилгээ бөгөөд үүнийг олон нийтийн мэдээллийн байгууллагын санхүүжилттэй холбох нь шударга бус, хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шийдвэрийг зогсоохыг хүсэж байна.
Өргөдөл
Монгол Улсын иргэдийн цахилгааны төлбөрт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн үйлчилгээний хураамжийг заавал төлбөр болгон нэмж суулгах зохицуулалт нь иргэдийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна. Энэ шийдвэр нь олон нийтийн оролцоогүйгээр, ил тод бус хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг тухайн үйлчилгээ ашигладаг эсэхээс үл хамааран төлбөр төлөхийг албадаж байгаа нь шударга бус, хууль ёсны үндэслэлгүй юм. Цахилгаан эрчим хүч бол зайлшгүй хэрэглээний үйлчилгээ бөгөөд үүнийг олон нийтийн мэдээллийн байгууллагын санхүүжилттэй холбох нь хууль, эдийн засгийн болон ёс зүйн хувьд буруу шийдвэр гэж үзэж байна. МҮОНРТ нь төрийн өмчит, олон нийтийн шинжтэй байгууллага тул түүний санхүүжилт ил тод, сайн дурын, эсвэл төсвийн тодорхой зохицуулалтаар хэрэгжих ёстой. Хүсэлт: Бид дараах арга хэмжээг авахыг шаардаж байна. Үүнд: Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг заавал суулгах практикийг шууд зогсоох; МҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод, сайн дурын, хариуцлагатай механизмыг шинээр боловсруулах; Иргэдийн хэрэглээний төлбөрт хамааралгүй аливаа хураамж, татварыг нэмэхийг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгох.
2025.11.21 18:42
2025.12.21 18:42