3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.03.27 17:45
Тайлбар:
Монгол Улсын иргэд бид Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь ардчиллын суурь зарчим, тэгш төлөөлөл, шударга өрсөлдөөнийг бүрэн хангахгүй байна гэж үзэж энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилж байна.
Өргөдөл
Үндсэн хуулийн 1, 16, 21 дүгээр зүйл болон ардчилсан засаглалын суурь зарчимд тулгуурлан Улсын Их Хурлын тухай хуульд доорхи нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилж байна. Үүнд: 1. Тойргийн төлөөллийн тэгш байдлыг хангах үүднээс нэг мандатад ноогдох сонгогчийн тооны зөрүүг багасгах, хүн амын тоонд суурилсан тойргийн хуваарилалт хийх. 2. Нэр дэвшигч аливаа төрлийн хандив авахыг хориглох. 3. Нэр дэвшигч ухуулагчид шагнал урамшил өгөхийг хориглох. 4. Сонгуульд цахим төхөөрөмж ашиглахгүй байх зэрэг болно.