ТАМХИНЫ ТАТВАРЫН ОРЛОГЫГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, ИХ СУРГУУЛИЙН КАМПУС, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

9

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202606-45453

100,000

Есөнэрдэнэ Жүгнээбадам

2026.06.29 17:15

Тайлбар:
Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулах, үүний зэрэгцээ боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тамхины онцгой албан татварын орлогыг Боловсролын хөгжлийн санд төвлөрүүлж, оюутны тэтгэлэг, их сургуулийн цогцолбор, эрдэм шинжилгээний лаборатори, судалгаа, инновацын төв байгуулахад зарцуулах эрх зүйн зохицуулалт бий болгохыг санал болгож байна.

Өргөдөл

Монгол Улсын Их Хуралд Иргэний санал Тамхины хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд тамхины онцгой албан татварын орлого нь улсын төсөвт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Иймд уг татварын орлогыг нийгмийн хөгжилд урт хугацааны үр өгөөжтэй салбар болох боловсролд чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд тамхины онцгой албан татварын орлогыг бүхэлд нь эсхүл тодорхой хувийг Боловсролын хөгжлийн санд төвлөрүүлж, дараах чиглэлээр зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг хүсье. Үүнд: 1. Оюутан, суралцагчдын тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх; 2. Их, дээд сургуулийн цогцолбор, хичээлийн байр, дотуур байр байгуулах; 3. Эрдэм шинжилгээний лаборатори, судалгааны төв, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх; 4. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгох. Хүндэтгэсэн,

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

9

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)