3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.02.08 09:33
Тайлбар:
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгсөн болно. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.
Өргөдөл
УИХ 2019.12-р сард баталж, 2020.07 сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалт, мөн зүйлийн 20.6, 20.7, 20.8 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд хураамж төлөхгүй байхаар зохицуулж өгнө үү.
2024.02.14 22:49
2024.03.15 22:49