1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.09.10 18:36
Тайлбар:
Саналын үндэслэл ба зорилго:
Өнөөдөр улсын хэмжээний цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны аяга тавганд тавигдах нэгдсэн стандарт хангалтгүй, зориулалтын бус, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шаазан болон хуванцар аяга таваг түгээмэл ашиглагдаж байна. Шаазан нь амархан хагарч хүүхдийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд будгийн найрлагаас нь хүнд металл ялгарах аюултай. Мөн хуванцар аяга таваг нь халуун хоол хийх үед химийн хорт бодис (BPA) ялгаруулж, элэгдэж зурагдсанаар бактер үржих өндөр эрсдэлийг бий болгож, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.Иймд УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан, удаан эдэлгээтэй, чанартай зэвэрдэггүй ган (ган) аяга таваг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, нэгдсэн стандарт болон төсвийн шийдлийг боловсруулахыг шаардаж байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү санаачилгыг дэмжинэ үү.
Өргөдөл
Нэг. Өргөдөл гаргах болсон үндэслэлӨнөөдөр улсын хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага (цэцэрлэг)-уудад хүүхдийн хоолны аяга тавганд тавигдах нэгдсэн стандарт хангалтгүй, зориулалтын бус, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шаазан болон хуванцар аяга таваг түгээмэл ашиглагдаж байна.Эрүүл мэндийн эрсдэл: Чанаргүй хуванцар аяга таваг нь халуун хоол, цай хийх үед химийн хорт бодис (BPA) ялгаруулж хүүхдийн биед хуримтлагддаг. Мөн элэгдэж зурагдсан хуванцар болон хямд шаазангийн гадаргууд бактер, халдвар үржих өндөр эрсдэлтэй.Аюулгүй байдлын эрсдэл: Хямд шаазан аяга таваг нь амархан хагарч, цуурах бөгөөд энэ нь цэцэрлэгийн насны хүүхдийг зүсэх, гэмтээх аюултайгаас гадна будгийн найрлагаас нь хүнд металл ялгарах магадлалтай байдаг.Эдийн засгийн үргүй зардал: Шаазан болон хуванцар хэрэглэл нь эдэлгээ даадаггүй, амархан хагарч хуучирдаг тул цэцэрлэгүүд жил бүр дахин худалдан авалт хийж, улсын төсөвт хэмнэлтгүй ачаалал үүсгэж байна.Хоёр. Хууль эрх зүйн үндэслэлМонгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх", Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "Хүүхдийн эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, чанартай тусламж, үйлчилгээ авах эрх"-ийг бодитоор хангах шаардлагатай байна.Гурав. Тавьж буй шаардлага ба шийдэлИймд УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т заасны дагуу тусгайлсан Ажлын хэсэг байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна:Цэцэрлэгийн насны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл ахуйн шаардлага хангасан, удаан эдэлгээтэй, бактер үрждэггүй, хүнсний зориулалттай зэвэрдэггүй ган (металл) аяга таваг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, нэгдсэн стандарт боловсруулах.Улсын хэмжээний бүх цэцэрлэгийн аяга тавгийг шат дараатайгаар зэвэрдэггүй ган материалаар солих төсвийн шийдлийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх.