3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.01 17:48
Тайлбар:
Төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд ажилласан хугацааны урамшуулал олгодог эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн албан хаагчдыг ялгаваргүй, адил тэгш хамруулах санал гаргаж байна. Олон жил төрийн албанд тогтвортой ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Өргөдөл
Миний бие төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгаа, ажилласан жилтэй нь уялдсан урамшуулал, хөнгөлөлтийн асуудлыг адил тэгш, шударга байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Төрийн байгууллагад ижил төрлийн нөхцөлөөр ажиллаж, улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байгаа боловч байгууллага, албан тушаалын ангиллаас шалтгаалан 5 болон түүнээс дээш жил ажилласан албан хаагчдад олгох урамшуулал, нэмэгдэл, тэтгэмжийн хүртээмж харилцан адилгүй байгаа нь ажилтнуудын эрх, нийгмийн баталгааны хувьд ялгаатай байдал үүсгэж байна. Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажилласан жил, хөдөлмөрийн үр дүнг нь харгалзан 5 жил тутамд олгох урамшуулал, нэмэгдэл буюу тэтгэмжид хамруулах боломжийг судалж, холбогдох хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгон адил тэгш хүртээмжтэй болгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Мөн одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтаар ямар төрийн байгууллага, албан тушаалын албан хаагчид 5 жилийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж авах эрхтэй, ямар албан хаагчид хамрагдахгүй байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, ялгаатай зохицуулалтын үндэслэл, шалтгааныг тайлбарлаж өгнө үү. Төрийн албан хаагч бүрийн хөдөлмөр, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдалд үндэслэн шударга, адил тэгш нөхцөлөөр урамшуулал, нийгмийн баталгааг эдлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсье.