АГААРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ

2. Хяналт шалгалт явуулах

32

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах
PN-202505-31028

70,000

Болдбаатар АРИУНАА

2025.05.07 18:30

Тайлбар:
Агаарын бохирдолгүй улс орон болох зорилгоор хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй шийдэл болох хийн түлшийг халаалтад ашигласан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлт урамшууллын хувь хэмжээ тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл "Агаарын тухай хууль"-ийг дагаж мөрдөх тодорхой журам байдаггүй. Иймд дээрх хуулийн хэрэгжилт, зохицуулалтад хяналт тавьж өгнө үү.

Өргөдөл

Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т - 6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх; - 6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох; гэсэн заалтуудын дагуу хийн түлшээр халаалтыг шийдсэн айл өрх, ААН-үүдэд ямар нэг хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг тухай мэдээлэл хайхад зөвхөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцсэн тухай мэдээлэл л олдож байна. Энэ хуулийн 6.1.11-р зүйлд Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд урамшуулал олгох журам гаргана гэж заасан боловч Улсын хэмжээнд авах арга хэмжээ, дагаж мөрдөх журам тодорхойгүй байна. Агаарын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар Улсын Их Хурал энэ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих бүрэн эрхтэй. Иймээс Агаарын тухай хуулийн 6.1.6., 6.1.8., 6.1.11. зүйлүүдэд тусгасан асуудлыг тодорхой болгож, хэрэгжилтийг хянуулах зорилгоор нийтийн өргөдөл хүргүүлж байна.

2. Хяналт шалгалт явуулах

32

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)