ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД БОЛГОЖ, ИРГЭДЭЭР ҮНЭЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

17

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-37586

100,000

Эрдэнэдалай Лхагвамөрөн

2026.09.18 14:28

Тайлбар:
Монгол Улсын иргэн төрийн эрх мэдлийн эх сурвалжийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын хийж хэрэгжүүлж буй ажил, гаргасан шийдвэр, амласан болон биелүүлсэн ажлын талаар бодит, ойлгомжтой мэдээлэл авах эрхтэй. Иймд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон бусад өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, ажлын үр дүнг тогтмол, нэгдсэн цахим хэлбэрээр олон нийтэд тайлагнадаг, иргэд тухайн ажлын үр дүнг үнэлж санал өгдөг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэхүү зохицуулалт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, албан тушаалтныг бодит үр дүнгээр нь үнэлэх боломжийг бүрдүүлнэ.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, ажлын үр дүнг иргэдэд ил тод, ойлгомжтой, тогтмол мэдээлдэг тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Өнөөдөр иргэд сонгуулиар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх төлөөлөгчдөө сонгодог боловч тухайн албан тушаалтан сонгогдсон болон томилогдсоноосоо хойш өдөр тутам ямар ажил хийж байгаа, ямар шийдвэр гаргасан, ямар амлалт өгсөн, түүнийгээ хэдэн хувь биелүүлсэн, улсын төсөв болон төрийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан, ямар үр дүнд хүрсэн талаар нэгдсэн, ойлгомжтой мэдээллийг тогтмол авах боломж хангалтгүй байна. Иймд төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй, цахим хэлбэрээр тогтмол хүргэдэг эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хүсэж байна. Уг мэдээлэлд тухайн албан тушаалтны: Сонгогдсон, томилогдсон үеэс хойш хэрэгжүүлсэн гол ажлууд; Өмнө нь дэвшүүлсэн зорилт, амлалт болон түүний хэрэгжилт; Гаргасан томоохон шийдвэр, санаачилга, хэрэгжилтийн үр дүн; Хариуцсан салбар, байгууллага, төсөл хөтөлбөрийн явц, үр дүн; Улсын төсөв, төрийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр, зарцуулалтын талаарх нээлттэй мэдээлэл; Жил, хагас жил, улирлаар хийсэн ажлын тайлан; Иргэдийн санал, хүсэлтэд хэрхэн хариу өгч, ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг боломжит хэмжээнд нийтэд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дээрх мэдээлэлд үндэслэн иргэд тухайн төрийн өндөр албан тушаалтны ажлын үр дүн, ил тод байдал, хариуцлага, амлалтаа биелүүлсэн байдалд цахим хэлбэрээр үнэлгээ өгөх, санал хүсэлт гаргах боломжтой байх шаардлагатай. Иргэдийн үнэлгээ нь хуульд заасан төрийн албан тушаалтны бүрэн эрхийг шууд дуусгавар болгох үндэслэл бус бөгөөд төрийн үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой байна. Иймд төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагааг олон нийтэд тогтмол тайлагнах, ажлын үр дүнг хэмжих, иргэдийн үнэлгээ болон санал хүсэлтийг авах, эдгээр мэдээллийг нэгдсэн цахим системээр ил тод болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хууль санаачлах санал гаргаж байна. Төрийн албан тушаал бол иргэдийн итгэл, татвар, төрийн эрх мэдэлд тулгуурладаг. Тиймээс төрийн өндөр албан тушаалтны ажлыг зөвхөн дараагийн сонгуулиар бус, ажиллаж байх хугацаанд нь бодит мэдээлэлд үндэслэн иргэд хянаж, үнэлэх боломжтой болох нь ардчилал, хариуцлагатай төрийн чухал зарчим гэж үзэж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

17

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)