ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ НЭГ ТАТВАРЫН ТОГТОЛЦООНД ОРОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

7

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-74996

100,000

Мөнхбат Мөнхсоёл

2026.04.14 15:34

Тайлбар:
Татварын тогтолцоог зөвхөн 1 төрлийн 1-10 хувийн татвартай болгох.

Өргөдөл

Монгол Улсад мөрдөгдөж буй татварын тогтолцоотой холбоотойгоор дараах саналыг уламжилж байна. Одоогийн байдлаар манай улсын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн нийлбэр ачаалал бизнес эрхлэгчдийн хувьд нийт орлогын 35–46 хувьд хүрч байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд ноцтой саад болж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, бизнес эхлүүлэх сонирхлыг бууруулж байгаа нь бодит асуудал болж байна. Иймд татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дараах өөрчлөлтийг тусган хэрэгжүүлэхийг санал болгож байна: * Олон шатлалт татварын тогтолцоог халж, * Зөвхөн орлогоос 1–10 хувийн нэг шатлалт татвар авдаг энгийн, ойлгомжтой системд шилжих, * Энэхүү тогтолцоонд сайн дурын үндсэн дээр нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн бүх орлогыг банкны системээр дамжуулан бүртгэж, * Орлого орсон тухай бүрд татварыг автоматаар суутган төвлөрүүлэх механизмыг бий болгох, * Уг тогтолцоонд шилжсэн тохиолдолд орлого дутуу тайлагнах, нуух үйлдэлд хатуу хариуцлага тооцож, шаардлагатай тохиолдолд хөрөнгө хураах хүртэл арга хэмжээ авдаг эрх зүйн зохицуулалтыг тусгах. Дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлснээр: * Татвар, нийгмийн даатгалын данхайсан, том бүтэц, давхардсан үйл ажиллагааны шаардлага буурч, илүү цомхон, үр ашигтай тогтолцоо бүрдэнэ * Бизнес эрхлэх орчин илүү хялбар, ил тод болно * Татварын захиргааны зардал буурна * Авлига, хүнд суртал буурах нөхцөл бүрдэнэ * Аж ахуйн нэгжүүд орлогоо нуух бус, ил тод бүртгэх сонирхол нэмэгдэнэ * Далд эдийн засгийг бууруулах, улмаар татварын суурийг өргөжүүлэх бодит боломж бүрдэнэ Иймд дээрх саналыг татварын багц хуулийн шинэчлэлд тусган судалж, хэрэгжүүлэхийг хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

7

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)