3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.30 09:37
Тайлбар:
Сүүлийн 100 гаран жилд төрийн байгуулал, үнэт зүйл маань 3,4 удаа өөрчлөгдсөн.
Тухайн нийгмийн эрүүгийн хуулиар ял шийтгэгдсэн хүмүүсийг өнөөдөр тухайн үйлдэл нь Эрүүгийн хуульд байхгүй боловч, Ял шийтгэгдэж байсан хэмээн Эрх зүйн байдлыг нь дээрдүүлэлгүй хэвээр байлгаж байх тул Шүүхийн шийдвэрээр цагаатгах заалтыг оруулах шаардлагатай байна.
Тухайлбал:
Коммунизмыг эсэргүүцсэн, дамын наймаа хийсэн, валют хадгалсан, хувийн аж ахуйн эрхэлсэн, ам цуурсан г.м олон үйлдэл одоогийн Эрүүгийн хуульд байхгүй болсон ч үр дагавар нь тухайн хүн, үр хүүхдийнх нь хувьд арилахгүй байсаар байна.
Өргөдөл
Товч тайлбарт дурдсанчлан, өнөөдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн өмнө иргэн нэг бүрийг ижил түвшинд ялгаварлалгүй авч үзэх арга хэмжээг Албан ёсоор авснаар хууль, шүүхийн өмнө хүн нэг бүр тэгш эрхтэй байх зарчим хангагдахаар байх тул холбогдох хуульд Нэмэлт оруулж шийдвэрлэж өгнө үү.
2023.11.23 01:40
2023.12.23 01:40