0-3 НАСНЫ ХҮҮХЭД АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ СТАТУСТАЙ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА САЙЖРУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

5

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202606-63550

100,000

Энх-Амар ЭНЭРЭЛ

2026.06.10 14:41

Тайлбар:
0-3 насны хүүхэд асрах чөлөөтэй статустай эцэг, эх, асран хамгаалагчдын болон 3-с дээш хүүхэдтэй гэр бүлийг дэмжих

Өргөдөл

Монгол Улсад төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол буурч, 2015 онд 82,130 байсан төрөлт 2024 онд 60,214 болж, 26.7 хувиар буурсан байна. Энэхүү үзүүлэлт нь хүн амын өсөлт саарах, ирээдүйн хөдөлмөрийн нөөц багасах, нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг харуулж байна. Иргэд хүүхэд төрүүлэх, өсгөн хүмүүжүүлэхэд тулгарч буй хамгийн том хүндрэлүүдийн нэг нь орлогын бууралт, орон сууцны болон хэрэглээний зээлийн дарамт юм. Иймд хүүхэдтэй гэр бүлийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээг хууль, бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг хүсье. Санал: 1. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа эцэг, эх, асран хамгаалагчийн орон сууцны болон бусад банкны зээлийн үндсэн төлбөрийг хүүхэд асрах хугацаанд түр хойшлуулах эрх зүйн орчин бүрдүүлэх. 2. Ипотекийн зээлтэй иргэн хүүхэд асрах чөлөө авсан тохиолдолд үндсэн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжийг бий болгох. 3. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэнийг ипотекийн зээлийн хөтөлбөрөөс хасахгүй байх, зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн баталгааг бий болгох. 4. Шинээр хүүхэдтэй болсон болон олон хүүхэдтэй өрхүүдэд ипотекийн зээлийн хүүгийн хөнгөлөлт, төрөөс олгох дэмжлэгийн механизмыг бий болгох 5. Төрөлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, гэр бүлд ээлтэй татвар, санхүү, нийгмийн хамгааллын бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх. Үндэслэл: Хүүхэд төрүүлж өсгөж буй гэр бүлүүдэд үзүүлэх бодит дэмжлэг нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудал биш бөгөөд Монгол Улсын хүн амын өсөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс юм. Тиймээс төрөлтийн бууралтыг сааруулах, залуу гэр бүлүүдийг дэмжих чиглэлээр дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. энэхүү саналыг холбогдох Байнгын хороо, Засгийн газар, Монголбанк болон бусад байгууллагад уламжилж, хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэхийг хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

5

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)