ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1,500,000 ТӨГ БОЛГОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

57

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202605-43498

100,000

Ламжав ГҮНДАЛАЙ

2026.05.22 11:09

Тайлбар:
Монголын ихэнх ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, зээлтэй , нэг сарын хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байдалд байна.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно.” гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын иргэн миний бие дараах саналыг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, нийгмийн халамж хүртэх эрхийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах шаардлага тулгамдаж байна. Монгол Улсад тэтгэврийн хэмжээ нь амьжиргааны бодит өртөгтэй нийцэхгүй байгаа нь тэтгэвэр авагч иргэдийн худалдан авах чадвар буурахад хүргэсэн байна. Тэтгэвэр авагч иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь статистик мэдээллээр батлагдаж байна. Тухайлбал, 2025 оны байдлаар Монгол Улсад тэтгэврийн дундаж хэмжээ ойролцоогоор 800 мянган төгрөг байна. Нөгөө талаас тэтгэвэр авагчдын ихэнх нь доод болон дундаж хэмжээнд ойролцоо тэтгэвэр авч байгаа нь орлогын хувьд хязгаарлагдмал байдлыг харуулж байна. Ийм хэмжээний орлогоор өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөж буй нөхцөлд ахмад настнуудын худалдан авах чадвар бодитоор буурч, хүнс, эм, дулаан, орон сууц, ахуйн үйлчилгээ зэрэг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг бүрэн хангах боломж хязгаарлагдаж байгаа нь бодит нөхцөл байдлаар нотлогдож байна. Дээрх үндэслэл, тооцоонд тулгуурлан дараах саналыг гаргаж байна: Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөг болгон нэмэгдүүлэх хуулийг Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

57

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)