АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

58

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202605-34777

100,000

Цогтоо Үүрцайх

2026.05.15 16:02

Тайлбар:
Нийгэмд архидалт хэрээс хэтэрч Монгол хүний дундаж наслалтад сөргөөр нөлөөлж гэмт, хэрэг, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн үндсэн шалтгаан болж байна. Монгол хүний өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины хэт их хэрэглээ болсон. 270 хүн тутамд 1 архины дэлгүүртэй болж Монгол дэлхийд байхгүй архи худалдаалах цэгийн өндөр нягтралтай улс болсон байна. Үүнд төрийн хяналт, зохицуулалт сул байна.

Өргөдөл

2015 онд батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль цаг үеийн үүргээ гүйцэтгэсэн ч даруй шинэчлэгдэх шаардлагатай. Монгол хүний дундаж наслалт, хүний хөгжил, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй томоохон хүчин зүйл бол архины хэрэглээ юм. Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа нь дэлхийн дунджаас ч бага байна. Архины хэт их хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтууд ихэссэн. Гэм хэрэг, гэр бүл, хүчирхийллийн 90 хувь нь архины шалтгаантай байдаг. Олон улсын судалгаагаар архи худалцах цэгийн нягтрал гэмт хэрэг, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл шууд хамааралтайг тогтоосон байдаг. Бүх төрлийн гэмт хэрэг буурч байгаа ч хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дорвитой буурахгүй байгаа. Иймд архи худалдах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа нь мэдэж өгдөг тогтолцоог шинэчилж төрийн хатуу зохицуулалттай, өндөр шаардлагатай болгох шаардлагатай. Монголд 270 хүн тутамд нэг цэг байна. Харин скандинавын оронд 4000-8000 хүн тутамд төрийн хатуу хяналт дор худалддаг. Хамгийн хатуу нь Швед 10,000 хүн тутамд 1 байна. Архины градусаас хамаарсан өөр өөр зохицуулалт үйлчилж байна. Иймд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг яаралтай шинэчилж өгнө үү.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

58

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)