ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД АШИГ ОЛОХ ЗОРИЛГОГҮЙ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАГДАЖ БУЙ 2-ООС ИХГҮЙ АВТО ЗОГСООЛ БОЛОН 10 М2-ААС ИХГҮЙ АГУУЛАХАД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

9

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202606-80843

100,000

Лхагвадорж ДЭЛГЭРМАА

2026.06.29 16:43

Тайлбар:
Амины зориулалттай орон сууц дагалдаж 2-оос ихгүй авто зогсоол, 10 м2-аас хэтрэхгүй агуулахад үл хөдлөхийн албан татвар жил бүр төлөхийг цуцлуулах хүсэлтийг Монгол Улсын Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

Өргөдөл

Автозамын түгжрэлийг бууруулах, орон сууцны гаднах талбайн ашиглалтыг чанаржуулах, онцгой байдлын үеийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс орон сууцны автозогсоол болон агуулах ашиг олох зориулалтгүй худалдан авсан иргэнд тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үнийн дүнд нийцүүлэн жил бүр авах албан татварыг нийт иргэдийн дундаж хэрэглээнд нийцүүлэн 2-оос ихгүй авто зогсоолд, агуулахын хэмжээ 10 м2-аас ихгүй хэмээн зааж цуцлуулах хүсэлтийг гаргаж байна. Тухайн үл хөдлөх тус бүр нь харьяалсан хот, дүүрэг, хороо, аймаг, сум, багтаа түгжрэлийн асуудлыг шийдэх, хөдөлгөөний эрчмийг сааруулахгүй байлгах, аюулгүйн гарцыг чанаржуулах, ард иргэдийн амгалан тайван байдалд хувь иргэдийн зүгээс хийж байгаа зөв шийдэл сонголт байдаг тул үүнийг хамгаалж өгөхийг хүсч байна. Иймд татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тус үл хөдлөхийн заалт бүрийг хуульд нийцүүлж өгнө үү!

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

9

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)