3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.20 18:23
Тайлбар:
Дунд сургуулийн бага болон дунд бүлгийн сурагчдад зориулсан хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломж бүхий төвийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн, сурагчдын ар гэрийн боломж нөхцлийг харгалзан судалж асран хамгаалагчаас тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч шат дараатайгаар нээж ажиллуулах.
Өргөдөл
Дунд сургуулийн бага болон дунд бүлгийн сурагчдад зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч мэдэн, хөгжих боломжтой, аюулгүй тухтай орчин бүхий хүүхэд хөгжлийн төвийг төсвөөс санхүүжүүлэн сурагчдын ар гэрээс тодорхой хэмжээний төлбөрийг сурагчдын ар гэрийн амьдралын чанар, нөхцөл байдлыг харгалзан үзэж төлбөрийн мэдээллийг ил байлгахгүйгээр зохион байгуулж авах байдлаар зохицуулан ажиллуулах саналтай байна. Ингэснээр нийгэмд тулгарах олон саад бэрхшээлтэй, зүрх шимшрэм асуудлууд дахин давтагдахгүй байх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа тул тус хүсэлтийг хүлээн авна уу. Хүндэтгэсэн: Монгол улсын иргэн Б.Анхтуяа
2023.10.23 06:42
2023.11.22 06:42