ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭЖ БУЙ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИД АВАХ ХУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАРУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202607-97174

100,000

Пүрэвсүрэн Очир

2026.08.10 10:23

Тайлбар:
Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцож буй зарим мотоцикл болон зориудаар дуу чимээ ихэсгэсэн автомашины хэт чанга дуу нь иргэдийн амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийн амралт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Иймээс хуульд заасан дуу чимээний стандартыг хатуу мөрдүүлэх, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, иргэдийн амар тайван орчныг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд бодит арга хэмжээ авахыг энэхүү өргөдлөөр уриалж байна.

Өргөдөл

Өргөдөл Сүүлийн жилүүдэд зориудаар дуу чимээг ихэсгэсэн яндан болон бусад өөрчлөлттэй мотоцикл, автомашины тоо эрс нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих болсон. Энэхүү асуудал нь зөвхөн жолоочийн хувийн сонголт биш бөгөөд өндөр дуу чимээтэй тоноглолыг импортлох, худалдаалах, суурилуулах үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Иймд бид дараах арга хэмжээг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэхийг шаардаж байна. 1. Дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. 2. Зориудаар өндөр дуу чимээ үүсгэх зориулалттай яндан болон бусад тоноглол ашигласан жолооч нарт өндөр хэмжээний торгууль ногдуулж, давтан зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах эрхийг түдгэлзүүлэх, улсын бүртгэлтэй холбоотой хатуу арга хэмжээ авах. 3. Стандартын шаардлага хангахгүй, дуу чимээг зориудаар нэмэгдүүлэх зориулалттай яндан, тоноглолыг импортолдог, худалдаалдаг, суурилуулдаг иргэн, аж ахуйн нэгжид өндөр хэмжээний торгууль ногдуулж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хариуцлага тооцдог байх. 4. Стандартын шаардлага хангахгүй, дуу чимээг зориудаар ихэсгэдэг яндан, тоноглолыг улсын хилээр импортлохыг хориглож, гаалийн байгууллагаар нэвтрүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох. 5. Техникийн хяналтын үзлэгээр дуу чимээний стандартыг заавал хэмжиж, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг үзлэгт тэнцүүлэхгүй байх. 6. Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг газар дээр нь ашиглалтаас түдгэлзүүлэн, стандартын шаардлага хангасан байдалд оруулсны дараа хөдөлгөөнд оролцуулах. Бид автомашин, мотоциклийг хориглохыг шаардаагүй. Харин бусдын эрүүл мэнд, амар тайван байдлыг үл хүндэтгэсэн дуу чимээний бохирдлыг таслан зогсоох, түүнийг бий болгож буй бүх шатны үйл ажиллагаанд бодит бөгөөд хатуу хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хүсэж байна. Иргэдийн эрүүл, тайван амьдрах орчныг хамгаалахын төлөө энэхүү санаачлагыг дэмжиж, гарын үсгээрээ нэгдэхийг уриалж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)