НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

38

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202511-28739

100,000

Балган ЭНХЗАЯА

2025.11.28 15:18

Тайлбар:
Монгол Улсад хэрэгжиж буй Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох журмын дагуу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй, зөвхөн иргэний эрх зүйн гэрээгээр (бүх төрлийн ажил гүйцэтгэл, үйлчилгээ үзүүлсэн гэрээнүүд ) 1-ээс дээш удаагийн бүх төрлийн орлогод Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн агуулга болон олон улсын жишигтэй нийцэхгүй байна.

Өргөдөл

Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээ биш боловч Монгол улсын Нийгмийн даатгалын шимтэлийн хуулиар Иргэний гэрээний орлогод НДШ ногдуулж байна.Энэ нь 1. Иргэдэд дараах санхүүгийн давхар ачаалал үүсэж байна: Ажил эрхлээгүй ч, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч, Нэгээс дээш удаагийн орлого авсан тохиолдолд НДШ төлөгч гэж тооцогдож, НДШимтгэл төлж иргэдийн орлогын бууралт үүсч байна. 2.Аж ахуйн нэгжид татварын дарамт нэмэгдэж,Бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна.ААН-үүд Иргэний гэрээний дагуу ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхэд ноцтой дарамт болж НДШ төлөх эрсдэл үүсэж,Зардал өсөж,Татварын дарамтанд орж, Санхүүгийн хүндрэл үүсч, оршин тогтнох нөхцөл алдагдаж байна. 3. Олон улсын нийтлэг жишгийг зөрчиж байна.Ихэнх улсуудад: Хөдөлмөрийн гэрээний дагуух цалин → НДШ ногдуулна. Иргэний гэрээнд → НДШ ногдуулахгүй, зөвхөн орлогын татвар ногдуулдаг. Тиймээс өргөдлийн үндсэн шаардлага нь:Олон нийтээс гарч буй шаардлагын дагуу дараах өөрчлөлтийг хуульчилж өгөхийг хүсч байна. 1. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй иргэний бусад орлогод (бүх төрлийн ажил гүйцэтгэсэн орлогод) Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй байх, НДШ-ээс чөлөөлөгдөхийг хуульчлах 2. “Ажил хөдөлмөр эрхэлж буй” гэсэн тодорхойлолтыг хөдөлмөрийн гэрээтэй этгээдэд хязгаарлан тодорхой болгох 3. Иргэний гэрээний орлогыг зөвхөн ХХОАТ-ын зохицуулалтаар шийдвэрлэх Иргэний гэрээ нь хөдөлмөрийн гэрээтэй адилтгахгүй НДШ ногдуулахгүй байх Өргөдөл гаргаж буй үндэслэл нь, Иргэд болон бизнесийн санхүүгийн дарамтыг бууруулах, Шударга, ойлгомжтой, олон улсын жишигт нийцсэн татварын орчин бүрдүүлэх, Бизнесийн үйл ажиллагааг дэмжих, Иргэний гэрээний эрх зүйн шинж чанарыг хүндэтгэх

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

38

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)