МОНГОЛД ОЛОН УЛСЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ БОЛОХ PAYPAL БОЛОН STRIPE АЛБАН ЁСООР ОРУУЛЖ ИРЭХ

1. Ажлын хэсэг байгуулах

995

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202401-48017

33,000

Амгаланбаатар МАНЛАЙБАЯР

2024.02.01 12:26

Тайлбар:
Монголд одоогийн байдлаар гадаадаас онлайн төлбөр тооцоо авахад маш хүндрэлтэй байдаг. Ихэнх дээ банкны Swift ашигладаг ч энэ нь маш удаан ажлын өдөр 2-5 хоног болдог бөгөөд алдаа гарах тохиолдол их. Тиймээс энэ асуудлыг хөнгөвчилж дэлхийд хамгийн их ашиглагддаг PayPal болон Stripe зэрэг гадаадын томоохон төлбөрийн хэрэгсэл Монголд албан ёсоор оруулж ирснээр бид энэхүү асуудлыг шийдэж чадах юм. Монголд PayPal, Stripe орж ирэх нь долларын гүйлгээг сайжруулах, хүмүүст гэрээсээ ажиллах боломж нээгдэх зэрэг маш том өгөөжтэй. Бид дэлхийд гарцтай болохын тулд энэхүү алхмыг заавал хийх хэрэгтэй.

Өргөдөл

Монгол улс нь цааш хөгжих стратеги, гадаад байгууллагуудтай харьцах, олон улсын стандарт төлбөр тооцооны хэрэгсэл ашиглах, Монголоос төлбөр тооцоо хүлээж авах, гэрээсээ ажиллах боломж үүсэх, нэмэлт орлого үүсгэх, долларын гүйлгээг ихэсгэх, гадаад жуулчдаас мөнгө хүлээж авах. Ийм том дэлхийтэй харилцах боломж үүсгэхийн тулд бид PayPal болон Stripe зэрэг гадаадын томоохон төлбөрийн хэрэгслийг Монголдоо албан ёсоор оруулж ирэх ёстой!

2024.02.03 14:47

2024.03.04 14:47

1. Ажлын хэсэг байгуулах

995

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)