3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.30 12:45
Тайлбар:
Улс төрийн намуудын санхүүжилт, хандив, орлого, зардлыг нээлттэй байдлаар шилэн дансаар хүн бүхэнд нээлттэй цаг тухай бүрд тайлагнадаг болмоор байна. Үүнд банкны дансны орлого, зарлагаас гадна бэлэн мөнгөний орлого болон гүйлгээг давхар хянах боломжоор хангагдаж байх ёстой. Ингэснээр улс төрийн намуудын санхүүжилт хаанаас бий болж тухайн санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгааг иргэд бүрэн хянах боломжтой болно. Ингэснээр захиалгат нэвтрүүлэг, захиалгат пр төрлийн зүйлсийн санхүүжүүлэгч тодорхой болж иргэд аль нам ямар суртал ухуулга хийж байгааг бүрэн хянаж, ялгах боломжтой болно.
Өргөдөл
Улс төрийн намуудын санхүүжилт, хандив, орлого, зардлыг нээлттэй байдлаар шилэн дансаар хүн бүхэнд нээлттэй цаг тухай бүрд тайлагнадаг болмоор байна. Үүнд банкны дансны орлого, зарлагаас гадна бэлэн мөнгөний орлого болон гүйлгээг давхар хянах боломжоор хангагдаж байх ёстой. Ингэснээр улс төрийн намуудын санхүүжилт хаанаас бий болж тухайн санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгааг иргэд бүрэн хянах боломжтой болно. Ингэснээр захиалгат нэвтрүүлэг, захиалгат пр төрлийн зүйлсийн санхүүжүүлэгч тодорхой болж иргэд аль нам ямар суртал ухуулга хийж байгааг бүрэн хянаж, ялгах боломжтой болно. Ил тод байдал: Улс төрийн ил тод санхүүжилт нь эрүүл ардчиллын тулганы чулуу гэж хэлж болно. Ил тод байх нь улс төрийн намууд далд ашиг сонирхлын нөлөөнд автахгүй зөв шийдвэр гаргахад маш чухал үүрэг нөлөөтэй. Хариуцлага: Олон нийтэд ил тод байх нь улс төрийн намууудыг хуулийн хүрээнд хариуцлагатай, өөрсдийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд том хөшүүрэг нь болно. Авлигаас урьдчилан сэргийлэх: Санхүүгийн тайланг гаргах нь авлига, чинээлэг хандивлагчдын зүй бус нөлөөллөөс урьдчилан сэргийлж, улс төрийн шударга, тэгш байдлыг бий болгоход тусална. Олон нийтийн итгэл: Улс төрийн намуудын санхүүгийн мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байлгах нь манай улс төрийн намууудад итгэх олон нийтийн итгэлийг сэргээх, бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Харьцуулсан дүн шинжилгээ: Эдгээр санхүүгийн мэдээлэл, баримт бичгийг цахим орчинд нээлттэй болгосноор улс төрийн намуудын хооронд харьцуулсан дүн шинжилгээ хийхэд хялбар болж, санхүүгийн үйл ажиллагаа мөн бусдаас хараат бус байдлыг үнэлэх боломжийг бий болгоно. Харьцуулсан дүн шинжилгээ: Эдгээр баримт бичгийг онлайнаар ашиглах боломжтой болгосноор улс төрийн намуудын хооронд харьцуулсан дүн шинжилгээ хийхэд хялбар болж, санхүүгийн үйл ажиллагааг нь үнэлэхэд тусална.
2023.10.30 13:24
2023.11.29 13:24