УСНЫ ХУУЛИА ЗАЛРУУЛЖ, "ХАТАН ТУУЛ"-АА ХАМГААЛЬЯ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,367

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202603-57224

100,000

Тайванхүү Алтангэрэл

2026.04.08 17:43

Тайлбар:
Туул голын голдирол, татамд хурдны зам барих эрхийг олгосон Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг залруулж, усны нөөцийг хамгаалсан онцгой хамгаалалтын бүсийн зохицуулалтыг эргэн сэргээх шаардлагатай байна.

Өргөдөл

Монголчууд бид эртнээс гол усаа хайрлан хамгаалж, цагаан сүүгээ ч дусаахаас цээрлэдэг саруул ухаант ард түмэн билээ. Гэтэл нийслэл хотын түгжрэлийг бууруулах нэрийдлээр Туул голын голдирол дээр хурдны зам барихаар болсон нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж, ундны усны эх үүсвэрийг тасалдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хожим залруулах боломжгүйгээр ноцтойгоор хөндөж байна. Өвөг дээдсийн үеэсээ “Хатан Туул” хэмээн дээдлэн ундаалж ирсэн Туул голынхоо бургасыг нь огтолж, хөрсийг нь сэндийлж байгаа энэхүү хөнөөлт халдлагын эхлэл нь Усны тухай хуулийг 2025 онд гэнэт өөрчлөн суурь үзэл баримтлал, зохицуулалтыг нь гажуудуулснаар тавигдсан. Тодруулбал, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д гол, нуур, цөөрөм, горхи, булаг шанд, рашаан зэрэг усны нөөцийг хамгаалан эргээс нь 50 метрийн дотогш зайд аливаа үйл ажиллагаа, түүний дотор барилга байгууламж барих, мал угаах, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргийг хатуу хориглодог. Гэтэл Улсын Их Хурал 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуулийн дээрх хоригийг нэн яаралтай горимоор өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор хамгаалалтын бүсэд барилга, байгууламж, авто зам, төмөр зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулахыг нь нээж өгчээ. Хуулийн энэ алдаа завхрал зөвхөн Туул голоор хязгаарлагдахгүй нь ноцтой юм. Учир нь Усны тухай хуулийн хориг үгүй болсноор Монгол орны бүхий л нуур, цөөрөм, гол мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, мөсөн гол зэрэгт дураар халдах ижил аюул нүүрлээд байна. Иймд энэ алдаагаа УИХ өөрөө яаралтай залруулж, Усны тухай хуулийн дээрх хамгаалалтын бүс дэх хоригийг буцаан сэргээхгүй бол дараагийн ээлжинд Хөвсгөл, Увс, Буйр зэрэг нуур, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөнд “төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр төмөр зам ч баригдах, байгальд дур зоргоор халдах аюул бий болоод байна. Монгол орны чандмань эрдэнэ болсон гол мөрөн, нуур цөөрөм, рашаан усаа хамгаалж, хуулийн энэ гажуудлыг залруулахад иргэд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

2026.04.09 20:47

2026.05.09 20:47

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,367

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)