3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.05.15 16:02
Тайлбар:
Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, цусны даралт ихсэх зэрэг өвчлөл Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдал, тэр дундаа үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэрэглээтэй шууд холбоотой талаар олон улсын судалгаанууд тогтоосон байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас транс тосыг хүн төрөлхтний эрүүл мэндэд аюултай хүнсний найрлага гэж үзэн улс орнуудад хууль эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөсөн бөгөөд олон улс транс тосны агууламжийг хязгаарлах, бүрэн хориглох бодлого хэрэгжүүлж эхлээд байна.
Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зайлшгүй санаачлах шаардлагатай хууль мөн тул 2018 оноос хойш судалгаа хэлэлцүүлгүүд явуулсан билээ.
Та бүхнээс эрүүл ирээдүйн төлөө дэмжлэг хүсч байна.
Өргөдөл
ӨРГӨДӨЛ Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, цусны даралт ихсэх зэрэг өвчлөл Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдал, тэр дундаа үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэрэглээтэй шууд холбоотой талаар олон улсын судалгаанууд тогтоосон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас транс тосыг хүн төрөлхтний эрүүл мэндэд аюултай хүнсний найрлага гэж үзэн улс орнуудад хууль эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөсөн бөгөөд олон улс транс тосны агууламжийг хязгаарлах, бүрэн хориглох бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Гэтэл Монгол Улсад: Транс тосны хэрэглээний хяналт хангалтгүй, Хүнсний бүтээгдэхүүний шошгололт тодорхой бус, Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тавих хяналт сул, Иргэд транс тосны хор нөлөөний талаар хангалттай мэдээлэлгүй байгаа нь нийтийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор дараах асуудлыг хууль эрх зүйн түвшинд яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үүнд: “Транс тосны хяналтын тухай” бие даасан хууль батлах Хүнсний бүтээгдэхүүн дэх үйлдвэрийн транс тосны дээд хэмжээг тогтоох Бүтээгдэхүүний шошгон дээр транс тосны агууламжийг заавал тэмдэглэх Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудад транс тос агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах Импортын болон үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавих Иргэдэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх Эрүүл хүнсний хэрэглээг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх Энэхүү асуудал нь зөвхөн нэг хүний бус нийт хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн амьдралын чанарт хамаарах тул дээрх саналыг дэмжин “Транс тосны хяналтын тухай” хуулийг батлан хэрэгжүүлэхийг хүсье.