НИЙСЛЭЛ ХОТОД СТАНДАРТ ЗӨРЧИН БАРИЛГА БАРИХ ЗОРИУЛАЛТААР ОЛГОСОН ГАЗРУУДЫН ЭРХИЙГ ЦУЦАЛЖ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД ШИЛЖҮҮЛЭХ

1. Ажлын хэсэг байгуулах

498

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-58367

33,000

Галбадрах АЗЗАЯА

2023.10.24 18:51

Тайлбар:
Нийслэл хотод ялангуяа хотын төв орчимд явган хүн машин механизмын зорчих хэсэг орц гарц тооцоолоогүй, нийтийн эзэмшлийн салхилах суух талбай байхгүй барилга хэт шигүү барилга барих зөвшөөрөл олголт замбараагүй болсноос үүдэж уг газрын ойр орчимд амьдарч ажиллаж байгаа иргэд ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа учир үүнийг цэгцлэх цаг болжээ.

Өргөдөл

Үе үеийн хотын дарга нар нийслэлийн газартай холбоотой иргэдийн хүсэлд нийцсэн мэдэгдэл гаргадаг ч энэ нь ажил хэрэг болдоггүй, замбараагүй барилгажилтын зөвшөөрөл олгогдсоор байна. Хотын стандарт, Хяналтын газар гэж байгуулагдсан хэдий ч стандарт алдагдсаар байна ялангуяа газар олголт дээр мөн барилга барих зөвшөөрөл олгохын тулд тухайн газрын ойр орчим оршин суудаг иргэдийн санал авах ёстой ч хэргэждэггүй энэ байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе! Нийслэл хотод гэнтийн гал үер усны аюул нүүрлэхэд стандарт алдагдаж барьсан хороолол хотхон, гудамж талбай илүү өртөж иргэд ААНБ -ууд хөрөнгө мөнгөөрөө хохирч цаашлаад хүний амь нас эрсдсээр байна, хэт шигүү барилга баригдснаас үүдэж хамгийн их эрх нь зөрчигдөж байгаа хэсэг бол бидний хүүхдүүд. Ногоон байгууламж мод бут тарих талбайгүйгээс агаарын бохирдолд мөн зохих муу нөлөө үзүүлж байна. Иймд хууль журмыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан одоо баригдахаар зөвшөөрөл олгосон барилгын А даалгавар зэргийг эрэмбэлэн стандарт зөрчсөн бүх барилгуудын зөвшөөрлийг нийтэд нь цуцлуулан нийтийн эзэмшилд шилжүүлэх хүсэлт бүхий өргөдөл гаргаж байна.

2023.10.26 16:11

2023.11.25 16:11

1. Ажлын хэсэг байгуулах

498

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)