ХОТЫН ТӨВД БАРИЛГЫН ӨНДРИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

53

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202608-90729

100,000

Жамъяндорж Сувдмаа

2026.08.17 17:22

Тайлбар:
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэт барилгажилт, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудал нүүрлээд буй. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтөд хамруулах, засвар шинэчлэл хийх нэрээр хотын аль үнэ цэнтэй, ашигтай байршил, нийтийн эзэмшлийн хэсэг, түүхэн, дурсгалт барилгын суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилга барьж байна. Энэ хэрээр хотын түүхэн дүр төрх, архитектурын ерөнхий хэв маяг алдагдаж, нийтийн гэсэн орон зай хумигдаж байна. Мөн энэ нь хотын төв хэсгийн түгжрэл, төвлөрөлд ч үлэмж нөлөөлж, иргэдийн амьдралын чанар алдагдахад хүргэж буй. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр хотын төвдөө барилгын өндрийг хязгаарласан хуультай болж, хотоо, нийтийн эзэмшлийн орон зайгаа хамгаалцгаая.

Өргөдөл

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэт барилгажилт, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудал нүүрлээд буй. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтөд хамруулах, засвар шинэчлэл хийх нэрээр хотын аль үнэ цэнтэй, ашигтай байршил, нийтийн эзэмшлийн хэсэг, түүхэн, дурсгалт барилгын суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилга барьж байна. Энэ хэрээр хотын түүхэн дүр төрх, архитектурын ерөнхий хэв маяг алдагдаж, нийтийн гэсэн орон зай хумигдаж байна. Мөн энэ нь хотын төв хэсгийн түгжрэл, төвлөрөлд ч үлэмж нөлөөлж, иргэдийн амьдралын чанар алдагдахад хүргэж буй. Дэлхийн олон улс орон түүх, соёлын дурсгалт газруудаа хамгаалах, нийтийн өмч, орон зайг хадгалж үлдэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмж, дүр төрх алдагдахаас сэргийлэх зорилгоор барилгын өндрийг хязгаарлах тусгай хууль хэрэгжүүлдэг. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хотын төвдөө барилгын өндрийг хязгаарласан хуультай болж, хотоо, нийтийн эзэмшлийн орон зайгаа хамгаалцгаая.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

53

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)