ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН САЛБАР ЭМНЭЛГИЙН II БАЙРЫГ БАРИХ ТӨСВИЙГ 2024 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХ САНАЛ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

491

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-92555

100,000

Чулуунбаатар СОСОРМАА

2023.10.30 12:58

Тайлбар:
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-т Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II-ын байрыг шинээр барихаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд мөн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. УИХ-д өргөн барьсан 2024 оны Монгол Улсын төсвийн төсөлд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажилд ямар ч төсөв тусгагдсангүй. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-рт орж байна. 2022 онд 6885 хүн хорт хавдраар өвчилж 4548 хүн нас барсан байна. Өдөртөө 19-20 хүн энэ өвчнөөр өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна. Улс орныг түгшээж байгаа асуудалд анхаарлаа хандуулж 2024 оны улсын төсөвт Хавдрын шинэ эмнэлгийг барих төсвийг тусгуулах саналтай байна.

Өргөдөл

2024 оны Улсын төсвийн төсөлд Хавдар Судлалын Үндэсний төвийн салбар эмнэлгийн байрыг барих төсвийг тусгаж, батлуулах саналтай байна.

2023.11.05 19:50

2023.12.05 19:50

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

491

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)