3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.14 10:14
Тайлбар:
Ёс уламжлалаар бол Цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь Цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай. Энэ бүхнээс товчхон дүгнэхэд Битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул Цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна. Энэхүү нийтийн тусын тулд нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргасан өргөдлийг дэмжиж өгөхийг Та бүхэнд уриалж байна.
Өргөдөл
Монгол Улсын иргэн Г.Номин-Эрдэнэ миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу дараах нийтийн өргөдлийг гаргаж байна. Үүнд: Ёс уламжлалаар бол Цагаан сарын битүүний өдөр буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай. Товчхондоо бол Битүүн нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул Цагаан сарын баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан Битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна. Өргөдөл гаргасан: Г.Номин-Эрдэнэ