ХАГАС ЖИЛ БОЛОН ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ БАЯРУУДААС БАГАДАА 1 САРААР ХОЙШ ДУУСДАГ БАЙХААР БОЛГОХ.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,852

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202402-19214

100,000

Мөнхтөгс ЭНХЖИН

2024.02.22 14:06

Тайлбар:
Санхүүгийн жилийн хамгийн чухал хоёр улирал нь Монголын хамгийн том хоёр үндэсний баяртай давхацдаг. Жилийн эцсийн үр дүнгээ гаргах цаг хугацаа нь ЦАГААН САРтай давхацдаг. Энэ жил тайлангийн сүүлийн өдөр нь Цагаан сарын шинийн 1-ий өдөр таарч байна. Цагаан сараар гурван хоног амардаг бөгөөд цаг хугацаа нь билгийн тооллоос хамаарч харилцан адилгүй. Хагас жилийн үр дүнгээ үзэх хугацаа нь НААДАМтай бас давхацдаг. Наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд үргэлжилж, хамгийн урт амралт болдог бол нягтлан бодогчдын хувьд 7 сарын 20-ны өдөр тайлангийн сүүлийн өдөр тул хэзээ ч энэ өдрүүдэд амрах эрх олддоггүй.

Өргөдөл

Санхүүгийн жилийн хамгийн чухал хоёр улирал нь Монголын хамгийн том хоёр үндэсний баяртай давхацдаг. Жилийн эцсийн үр дүнгээ гаргах цаг хугацаа нь ЦАГААН САРтай давхацдаг. Энэ жил тайлангийн сүүлийн өдөр нь Цагаан сарын шинийн 1-ий өдөр таарч байна. Цагаан сараар гурван хоног амардаг бөгөөд цаг хугацаа нь билгийн тооллоос хамаарч харилцан адилгүй. Хагас жилийн үр дүнгээ үзэх хугацаа нь НААДАМтай бас давхацдаг. Наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд үргэлжилж, хамгийн урт амралт болдог бол нягтлан бодогчдын хувьд 7 сарын 20-ны өдөр тайлангийн сүүлийн өдөр тул хэзээ ч энэ өдрүүдэд амрах эрх олддоггүй. Санхүүгийн тайлан дотроо таван бүрдэл хэсэгтэй. Энэ тайлан дээр Татварын албанд өгдөг татварын тайланг нэмбэл нэлээд их тайлан мэдээг бизнес эрхлэгчид хийж төрд хүргүүлдэг. Татварын тайлан бүр дотроо 3-9 төрлийн хавсралт мэдээтэй хийгддэг болсон. Татварын төрөл бүрээр тайлан гаргана гэж үзвэл үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч 3-10 хүртэл татварын тайланг хавсралт мэдээний хамт гаргаж өгдөг гэхээр төрд тушаах тайлан нийтдээ 40 хүртэл байх тохиолдол гарна. Иймд Монгол улсад хэдэн аж ахуй нэгж байдаг билээ, тэр болгонд хэдэн нягтлан байгаа вэ гэдгийг бодолцож үзээд санхүүгийн тайлангийн жилийг цагаан сарын дараа буюу 3 сарын 31нд, наадмын дараа буюу 8 сарын 31нд дуусдаг байхаар болгож өөрчилж өгнө үү.

2024.10.20 17:50

2024.11.19 17:50

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,852

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)