3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.07.14 09:04
Тайлбар:
Гэрлэлтийн гэрээг монгол улсын иргэд өөр хоорондоо гэрлэх үед, хамтран амьдраад дундаасаа үр хүүхэд төрсөн бол мөн хамтран амьдраад 2 жил болсон бол уг гэрээг заавал байгуулахаар зохицуулах. Шинээр үр хүүхэд мэндлэсэн тохиолдолд гэрээгээ үзүүлж төрсний гэрчилгээг олгодог болох.
Өргөдөл
Тухайн гэрээг гэр бүлийн хариуцлагийг чанаржуулах гэр бүл салалтыг бууруулах үүднээс заавал гэрээг байгуулдаг болгох. Гэр бүл салсан тохиолдолд уг гэрээг харгалзан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг гэрээнд тусгаж өгөх. Салалтаас өмнөх процессд үл хөдлөх хөрөнгийг хэн нэгний эцэг, эх, ах, дүүсийн нэр дээр шилжүүлэхийг хатуу хориглох. Үр хүүхэд өнчирч хариуцлаггүй хүмүүсийг олноор бий болгохгүй байх. Уг гэрээнд гэр бүлийн араар тавилтын тухай хатуу сануулж гэрээнд тусгах. Гэр бүлийн үнэ цэнийг чанаржуулах.