3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.03.17 16:04
Тайлбар:
Монгол Улсын иргэний хувьд бидний түүх, өв соёлын хамгийн эрхэм билэг тэмдэг болсон Их эзэн Чингис хааны нэр, дүрийг архи, согтууруулах ундаа, түүнтэй төстэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, сурталчилгаанд ашиглах явдлыг зогсоож, үндэсний бахархал, их хааны үзэл баримтлалыг өргөн дээдлэх цаг болсон гэж үзэж байна.
Өргөдөл
Чингис хаан бол Монголын төр, ёс заншил, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд түүний нэрийг бизнесийн зорилгоор, тэр дундаа согтууруулах ундаанд ашиглах нь түүх, соёлоо гутаан доромжилсон үйлдэл юм. Иймд Монгол Улсын Их Хурал энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж, Чингис хааны нэр, дүрийг согтууруулах ундаа болон бусад зохисгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа, брэндинг, худалдааны зорилгоор ашиглахыг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хүсэн, холбогдох хуулийн төсөл санаачлан баталж өгнө үү хэмээн өргөдөл гаргав.
2025.03.25 12:47
2025.04.24 12:47