НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "НИЙСЛЭЛ ХОТОД ОЛГОХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ" 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 18 ТООТ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ

1. Ажлын хэсэг байгуулах

904

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202503-37441

33,000

Даваахорлоо АРИУН-ЭРДЭНЭ

2025.03.17 16:05

Тайлбар:
"Автотээврийн тухай хууль"-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17.1.5, 17.1.6, 17.1.7 заалтуудаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгож, НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" журмыг цуцлах. Түгжрэлийг бууруулах төсөл нэрийн дор тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг баталснаар, нийгэмд сөрөг үр дагавар үүсч, улсын дугаарын үнийн зохимол хөөрөгдөл бий болсон. Мөн "Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" НЗД-ын захирамж нь ард иргэдийг автомашинаа сайжруулах, солих боломжийг үгүй хийж, Монгол улсын Үндсэн хуулийн 14.2 "Хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно" заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Өргөдөл

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлийн системээс үнэгүй захиалан авдаг байсныг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хязгаар тогтоож, олгохгүй болсноор тээврийн хэрэгслийн улсын дугаарын өнөөгийн үнэ өртөг нь 1 саяас дээш үнэлэгдэж, машинаа солих, шинээр машин авах иргэд автомашиндаа дугаартай болохын тулд ченж хэмээх хэсэг бүлэг хүмүүсийн хэлсэн үнээр нь арга буюу худалдан авч байна. Энэ нь өөрөө нийгэмд сөрөг үр дагавартай, энгийн иргэдийн амьдралд дарамт үүсгэсэн, тодорхой тооны хэдэн хүний эрх ашиг, ашиг хонжоог хөхүүлэн дэмжиж, жинхэнэ утгаар нь бизнес болгон хөгжүүлсэн шийдвэр болоод байна. Монгол улсын Үндсэн хуулийн "Хүний эрх, эрх чөлөө" бүлгийн 16.3 дахь заалт, хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхэнд халдсан шийдвэр бөгөөд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" заалтын хүрээнд Нийслэлээс гаргасан шийдвэрийг цуцалж, тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг хэвийн болгож, бодитой бус, тооцоо судалгаа, үндэслэл муутай уг журмыг цуцалж, Автотээврийн тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлтээр оруулсан 17.1.5, 17.1.6, 17.1.7 заалт бүхий өөрчлөлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

2025.03.27 14:03

2025.04.26 14:03

1. Ажлын хэсэг байгуулах

904

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)