БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭЦЭГ, ЭХИЙН ДААТГАЛЫН САНГААС ШИЛЖҮҮЛЭН САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ САНАЛ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

875

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202508-25499

100,000

Баяраа Дөлгөөнмөрөн

2025.08.08 14:25

Тайлбар:
Монгол Улсад хүүхдүүд төрөөс даатгагдсан боловч өндөр өртөгтэй эмчилгээ, хагалгааны үед ЭМД-ын сангаас олгох дэмжлэг хангалтгүй, эсвэл шаардлагатай үйлчилгээ гадаад улсад хийгдэх шаардлагатай болдог. Гэвч одоогийн хуулиар ЭМД-ын сангийн хөрөнгийг зөвхөн дотоодын гэрээтэй байгууллагад зарцуулах зохицуулалттай тул хүүхэд эмчлүүлэх боломж хязгаарлагддаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хуримтлал, эрхийг гэр бүлийн хүрээнд уян хатан ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, эцэг эхийн олон жил төлсөн ЭМД-ын шимтгэлийг бага насны хүүхдийн өндөр өртөгтэй эмчилгээнд шилжүүлэн ашиглах, хуулиар зөвшөөрөх шаардлагатай байна. Энэ нь нийгмийн шударга байдал, хүүхдийн амь насыг хамгаалах үндэслэлтэй, бодит шийдэл болно.

Өргөдөл

Бага насны хүүхдийн өндөр өртөгтэй эмчилгээнд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шилжүүлэн ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай Монгол Улсад эрүүл мэндийн даатгал нь бүх иргэнийг хамрах бодлогоор хэрэгждэг ч, бага насны хүүхдийн өндөр өртөгтэй өвчнийг эмчлэх зардлын дэмжлэг хангалтгүй байна. Хүүхэд төрөөс даатгагдсан ч, жилд төлөгдөх шимтгэлийн хэмжээ бага тул өндөр өртөгтэй мэс засал, эмчилгээний нийт зардлыг бүрэн санхүүжүүлэх боломжгүй, үлдэгдэл төлбөр нь эцэг эхийн халаасанд хүнд дарамт болдог. Гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа эцэг эх олон жилийн турш тогтмол эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж ирсэн боловч, энэ шимтгэлийн хуримтлалыг хүүхдийн эмчилгээний зардалд ашиглах эрх зүйн боломж одоогийн хуульд байхгүй байна. Үүний улмаас эмчилгээний зардал хүрэлцэхгүй, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авах нөхцөл бүрдэхгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна. Бидний санал бол гэр бүлийн гишүүдийн хооронд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тодорхой нөхцөлд шилжүүлэн ашиглах боломжийг хуульчлан тусгах явдал юм. Ингэснээр өндөр өртөгтэй эмчилгээний үед нэг айл, нэг өрхийн эдийн засгийн нөөцийг даатгалын тогтолцоонд уян хатан ашиглаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ. Ийм эрх зүйн зохицуулалт нь иргэдийн олонхын хувьд ач холбогдолтой, нийгмийн шударга ёсыг хангах, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх чухал алхам болно. Төрөөс бага насны хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалтыг нэн тэргүүнд тавих бодлогын хүрээнд энэхүү саналыг дэмжин, холбогдох хууль, журмыг хэлэлцэж өөрчлөхийг хүсье

2025.08.19 10:54

2025.09.18 10:54

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

875

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)