1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.10.02 16:44
Тайлбар:
Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашигаар газрын тос олборлох ард түмний Хувьцаат Компани байгуулах.
Өргөдөл
Манай улс нь газрын тосны асар их нөөцтэй бөгөөд уг нөөцөө үндэсний компани , ард иргэд ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн.үүний муу үр дагавар нь өнөөгийн бензин , түлшний хомсдол нэг улсаас хэт хамааралтай худалдан авалттай шууд холбоотой.Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашигийг ард түмний дансанд шилжүүлснээр инфляц өндөр түвшинд хүрэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж ард иргэдэд дарамт ихсэх магадлалтай.тийм учраас уг ноогдол ашигаар газрын тос олборлох ард иргэдийн үндэсний компани байгуулвал бензин , түлшний хараат байдлаас ангижирч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, цаашлаад гадаад улсруу гарах мөнгөний урсгал багасч мөнгөний ханш чангарна гэж үзэж байна.