МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАМШГИЙН ҮЕД “АМЬ АВРАХ АЛТАН ХУГАЦАА”-Г ХАМГААЛАХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАХ САНАЛ

1. Ажлын хэсэг байгуулах

1

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202605-76589

33,000

Мөнх-Амгалан ЭНХМАА

2026.06.10 14:36

Тайлбар:
Дэлхийн жишигт гамшиг, осол гарах үед хүний амь насыг аврах хамгийн чухал зүйл болох амь аврах алтан хугацааг үр дүнтэй ашигласнаар амьд үлдэх боломжийг тодорхойлдог билээ. Гэвч Монгол Улсын нөхцөлд аврах ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлэн байдал хангалтгүй байгаа улмаас олон олон эрсдэл үүсэж байна. Иймд аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэн, онцгой байдлын ажилчдын бэлтгэл болон хүний нөөцийг нэмэгдүүлэх, мөн энэ чиглэлээр төрөөс бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Энэ санал нь иргэдийн амь нас, ялангуяа хүүхдийг хамгаалах зорилготой бөгөөд илүү хурдан, аюулгүй аврах тогтолцоог бий болгоход чиглэнэ.

Өргөдөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарч буй гамшиг, ослын үед аврах ажиллагааны хурд, техник хэрэгсэл, хүний нөөцийн бэлэн байдал нь хүний амь насыг хамгаалахад зарим тохиолдолд хангалтгүй байх эрсдэл ажиглагдаж байна. Энэ нь зөвхөн нэг байгууллагын асуудал бус Монгол Улсын гамшгийн менежмент, аврах ажиллагааны систем, төсвийн хуваарилалт, сургалт, тоног төхөөрөмжийн бодлоготой холбоотой цогц асуудал юм. Иймд дараах чиглэлд төрийн түвшинд анхаарч, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор үнэлгээ хийж, сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: -Амь аврах алтан хугацааг алдалгүй ашиглах боломжийг нэмэгдүүлэх -Аврах ажиллагаанд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх -Аврагчдын мэргэжлийн бэлтгэл, сургалт, чадавхыг сайжруулах -Урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах бодлогыг боловсронгуй болгох Эдгээр асуудлыг салбарын мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагууд болон иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж, бодлогын түвшний дүгнэлт гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна. *Энэхүү санал нь нэг удаагийн осолтой холбоотой уриалга бус, Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог урт хугацаанд сайжруулах зорилготой болно.*

1. Ажлын хэсэг байгуулах

1

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)