ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ СААД УЧИРУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-10315

100,000

Галт Баяр

2026.09.10 18:39

Тайлбар:
Иргэн, хяналт шалгалт явуулах эрхгүй этгээд төрийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож саад учруулахыг хориглох тухай

Өргөдөл

Төрийн хяналт шалгалт болон захиргааны үйл ажиллагаа нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон субьектийн хэрэгжүүлэх чиг үүрэг бөгөөд хяналт шалгалт явуулах эрхгүй иргэн, хуулийн этгээд төрийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцох, төрийн өмнөөс сайн дураар хяналт шалгалт явуулах, бусдын бие махбод, эд хөрөнгөд халдахыг Монгол Улсын хууль тогтоомжоор хориглодог. ​Иймд Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэн: ​хяналт шалгалт явуулах эрхгүй этгээд, Иргэн / Хуулийн этгээд төрийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар хөндлөнгөөс оролцож, саад учруулж буй хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоож, цаашид саад учруулахыг хориглох ​Төрийн албан тушаалтны хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, саад учируулахаар бэлтгэсэн, завдсан, сайн дураар, өөрийн хүсэл зорилго, сонирхолын хүрээнд хяналт шалгал, түүнтэй ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулсан бол эрүүгийн болон, зөрчлийн арга хэмжээ авч өндөр торгууль тавьдаг байх. цаашид үйлдэл эс үйлдэхүйгээс хамаарч гадны улсад зорчих эрхийг хязгаарлах

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)