1. Ажлын хэсэг байгуулах

33,000
2025.07.24 09:56
Тайлбар:
Монгол Улсад 2015 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байгаа нь иргэдийн өмчлөх, эд хөрөнгөөрөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг зөрчиж байна. Мөн 2030 оноос баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хориглох бодлого нь иргэдийн сонголт, тэгш байдал, хөдөлмөр эрхлэх болон зорчих эрхэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд эдгээр хязгаарлалтыг хүчингүй болгож, Үндсэн хуулийн хүрээнд нийцүүлсэн шинэ бодлого, зохицуулалт гаргахыг шаардаж байна.
Өргөдөл
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3, 4, 14, 18 дахь хэсгүүдээр баталгаажсан иргэний өмчлөх эрх, хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн эрх чөлөө, зорчих эрх зэрэг үндсэн эрхүүд төрийн бодлого, шийдвэрээс шалтгаалан зөрчигдөж байна гэж үзэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Тодруулбал: 1. 2015 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байгаа нь иргэдийн өмчилж буй эд хөрөнгөө бүртгүүлэх, ашиглах, борлуулах, зорчих эрхийг шууд хязгаарлаж байна. 2. 2030 оноос баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох тухай Засгийн газрын шийдвэр нь иргэдийн өмчлөх, худалдаж авах, хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх, чөлөөтэй зорчих эрхийг хэт нэг талыг барьсан байдлаар зөрчиж байна. Иймд эдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, үндсэн хуулийн хүрээнд нийцүүлэн дахин хянаж үзэх, илүү шударга, тэгш боломжийг хангах бодлого хэрэгжүүлэхийг хүсье.
2025.08.21 00:08
2025.09.20 00:08