ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ҮЕД НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

7

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202608-25809

100,000

Базаррагчаа Нандинцэцэг

2026.09.01 17:50

Тайлбар:
Оюутнууд хичээлийнхээ хажуугаар цагийн болон түр хугацааны ажил хийж амьдралын зардлаа нөхдөг. Гэвч богино хугацаанд ажилласан ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага нь оюутан, ажил олгогчдод санхүүгийн дарамт болж байна. Иймээс оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор НДШ-ийн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байна.

Өргөдөл

Монгол Улсын Их Хуралд, Оюутан, суралцагчид хичээлийнхээ хажуугаар цагийн ажил, түр хугацааны ажил эрхэлж өөрийн хэрэгцээ, сургалтын зардлаа хангадаг. Гэвч богино хугацааны, тогтмол бус орлоготой ажилд заавал нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж байгаа нь оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, ажил олгогчдод ч хүндрэл учруулж байна. Иймд 15–24 насны оюутан, суралцагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой төрлөөс чөлөөлөх, ажил олгогчид ногдох шимтгэлийн зохицуулалтыг хөнгөлөх талаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан баталж өгөхийг хүсэж байна. Энэхүү өөрчлөлт нь залуучуудыг ажил хөдөлмөрт эрт оролцуулах, мэргэжлийн ур чадвар эзэмших, ажил олгогчдын оюутан ажиллуулах сонирхлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Их Хурлаас уг асуудлыг анхааран үзэж, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө үү. Дашрамд, энэ асуудал өмнө нь хуулийн өөрчлөлтийн хүрээнд яригдаж, ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчийг зарим НДШ-ээс чөлөөлөх зохицуулалт тусгагдсан мэдээлэл гарч байсан.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

7

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)