УЛСЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЁ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,092

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202611-28266

100,000

Нэмэхбаяр АМАРЖИН

2026.11.23 09:45

Тайлбар:
Сүүлийн арван жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага даруй 4-4.5 дахин тэлсэн байна. Улсын төсвийн нийт зарлагын дунджаар 75–82%-ийг дандаа урсгал зардал бүрдүүлж байна. Энэ нь төсөв хөгжлийн хөрөнгө оруулалт болохоос илүүтэй хэрэглээг санхүүжүүлж буйг илтгэж байна. Гэтэл төсвийн төслүүдийн задаргааг олон нийтэд ил болгохгүй байснаар төсвийн хулгай гарах нөхцлийг бүрдүүлж, ЖДҮ, Хөгжлийн банк, ТӨК-уудын тендер, улаан, ногоон автобус, төрийн тусгай сангуудын гэх мэт маш олон хулгай гарч, татвар төлөгч иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа улам бүр хумигдаж байна. Иймд улсын төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, хөтөлбөрүүд, мөн урсгал зардлуудын төлөвлөгөөг дэлгэрэнгүй задгай файл хэлбэрээр олон нийтэд ил тод болгохоор Төсвийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байна.

Өргөдөл

Монгол улс авлигын индексээр 2016 онд 87-р байранд орж байсан бол 2025 онд 124-р байранд орж, уруудлаа. Ингэж уруудсан үндсэн шалтгаан бол төсөв дагасан хулгай юм. Тухайлбал ЖДҮХС, Хөгжлийн банк, улаан, ногоон автобус, ТӨК-ууд, тендер, нүүрсний гэх мэт хэдэн их наядаар хэмжигдэх том дүнтэй хулгайнууд гаарч, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах мөнгөний хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Гэтэл ард иргэдийн амьдрал улам хүндэрч, тог цахилгаан тасарч, нийт хүн амын 3 хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ амьдарч байна. Үүний шалтгаан нь улсын төсөв оновчгүй төлөвлөгдөж, төсөвт тавих иргэдийн хяналт сул байгаатай холбоотой. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтыг гаргахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний дугаар, тэдгээрийн ач холбогдлын эрэмбэ, оноо, үндэслэл тайлбарыг тусгаж, урсгал зарлыг төлөвлөхдөө урсгал зардлын нэр, төрөл, зориулалт нэгж өртөг, тоо, хэмжээ, нийт үнийн дүнг тусгаж, төсвийн төслийн бүх төсөл, арга хэмжээ, хөтөлбөр, урсгал зардлын төлөвлөгөөг задгай файл хэлбэрээр олон нийтэд дэлгэрэнгүй харуулах шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардаж байна. Энэхүү санаачилгыг дэмжин иргэдийг гарын үсгээ зурахыг уриалж байна.

2026.11.23 13:16

2026.12.23 13:16

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2,092

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)