ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ШҮҮГЧ НАРТ ТАВИХ ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОЖ, МУ-ЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 101.5-Д САХИЛГЫН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧООР ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАГЧИЙГ ХУУЛЬЧЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

276

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202312-94890

100,000

Бадгар БАТДЭЛГЭР

2023.12.05 13:49

Тайлбар:
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч нар сүүлийн үед "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?" гэсэн үзлээр мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, тэдний эрх ашгийг хууль бусаар хамгаалж буй нь нууц биш юм. Хууль тогтоогч нар яагаад хэргийн оролцогчоор ергедел мэдээлэл гаргагчийг тодорхойлоогүйгээс шүүгчид холбогдуулан үүссэн сахилгын хэрэг үнэн зөв, шударгаар, хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхгүй байна." Иргэн хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй учраас шүүгч нарт иргэний хяналтаа хэрэгжүүлж, тэдний хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл / ихэвчлэн гомдол гаргадаг/гаргадаг боловч түүнээс цааших ажиллагаа нууц явагдаж байгаа учраас шүүгч нарын зөрчилд тохирсон хариуцлага тооцохгүй байгаа юм. Ийм учраас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчид тавих иргэний хяналтыг бий болгохынтулд Сахилгын хэргийн оролцогчоор өргөдөл мэдээлэл гаргагчийг оролцуулж хуульчлахыг дэмжиж өгнө үү?

Өргөдөл

Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй ба энэ эрхийг үл хүндэтгэж зөрчиж байгаа шүүгч нарт холбогдуулан гомдол гаргаж байгаа боловч түүнийг шалгах ажиллагаанд оролцох эрхгүй, ялангуяа сахилгын хэргийн материал, шүүгчийн тайлбар. нотлох баримттай танилцах, өмгөөлөгч авах, сахилгын хэргийн маргаан шийдвэрлэх хуралд үг хэлэх, хүсэлт гаргах,мэтгэлцэх, хуульд заасан үндэслэлээр бүрэлдэхүүнээс татгалзах, сахилгын хорооны магадлал,хяналтын тогтоолыг эс зевшеервел гомдол гаргах зэрэг эрхээр өргөдөл мэдээлэл гаргагчийг хангахгүй мертлее шүүгч, түүний итгэмжлэгдсэн телеелегчид эдгээр эрх байгаа нь Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчим алдагдаж байна.2021 оны МУ-ын Шүүхийн тухай хуулиар шүүгч нарт хариуцлага тооцох Сахилгын хорооны эрх үүргийг тодорхойлж, шүүгч нарын талаар гаргасан иргэдийн өргөдөл мэдээллээр сахилгын хэрэг үүсгэж шалгадаг болсон. Харамсалтай нь өргөдөл мэдээлэл гаргагч/ миний бодлоор гомдол гаргагч/-ийг хэргийн оролцогчоор томъёолоогүйгээс өргөдөл мэдээлэл гаргагч нь шүүгчийн сахилгын хэрэгт оролцож хяналт тавьж, гомдолтой холбогдуулан гаргасан шүүгчийн тайлбартай танилцахгүй, сахилгын хэргийн хуралдаанд оролцож, гомдолтой холбогдуулан үг хэлэх, асуулт асуух, сахилгын хэргийн шийдвэрт гомдол гаргах, хяналтын шүүхэд гомдол гаргах эрх байхгүй юм. Иргэн гомдол гаргадаг боловч оролцохгүй учраас шүүгч худал тайлбар гаргах, сахилгын хороо тухайн шүүгчийг хуулийн шалгаж байгаа эсэхэд иргэний хяналт байхгүйгээс хууль зөрчсөн шүүгчид хариуцлага тооцохгүй байна. Шүүгч нар өргөсөн тангарагтаа үнэнч бус байдал газар авч, иргэдийн эрх ашгийг хохироож байгааг ард иргэд байтугай Ерөнхий сайд, УИХ болон Засгийн газрын гишүүүд байнга хэлж ярьж байгаа билээ. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101-р зүйлийн 101.5-д сахилгын хэргийн оролцогчоор өргөдөл мэдээлэл гаргагчийг оролцуулахаар хуульчлая.

2023.12.13 13:19

2024.01.12 13:19

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

276

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)