УИХ-ААР 2025 ОНЫ 1-Р САРЫН 10 НЫ ӨДӨР БАТЛАСАН ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН УРАН ОЛБОРЛОХ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ДЭМЖИН БАТЛАСАН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

70

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202509-71046

100,000

Ренчиндорж Энхтуяа

2025.09.23 11:43

Тайлбар:
2024 оны 12-р сарын 2-ны өдөр Францын прокурорын газар Орано (Арева) компанид холбогдох авилгалын талаарх хэргийг батламжлан шийдсэн. Энэ тухай 2024 оны 12-р сарын 8-ны өдөр “Ground.news” цахим хуудас, Францын “Lemonde” сонинд франц хэлээр мэдээлэгдсэн. Монголд бүр 2018 оны 11 сараас АТГ-д Алтанхуягийн ЗГ-т УУЯ-ны дэд сайд О. Эрдэнэбулганыг саатуулж шалгаж байсан талаар нь Товч цахим хуудас 2024 оны 12 сарын 16 ны өдөр “Ураны гэрээ 10 жил гацсан түүх ил болж “Арева” Монголын өндөр албан тушаалтанд их хэмжээний авилга өгснийг Францын шүүх тогтоолоо” гэсэн нийтлэл гарсан. Ард түмэн УИХ -аар хэлэлцэгдэхээс нь өмнө энэхүү хууль бус авилгалын гэрээг дэмжихгүй байхыг шаардаж жагсаж, суулт өлсгөлөн зарлаж, Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Шударга ёс тогтоох шаардлага бичгээр өгсөн боловч тусыг эс олж, ард түмнээс сонгогдсон УИХ 2025 оны 1 сарын 10 ны өдөр Засгийн газрын өргөн барьсан Уран олборлох гэрээг дэмжин батласан. УИХ тус гэрээг дэмжсэн тогтоолоо хүчингүй болгохыг шаардаж байна.

Өргөдөл

2024 оны 12-р сарын 2-ны өдөр Францын прокурорын газар Орано (Арева) компанид холбогдох авилгалын талаарх хэргийг батламжлан шийдсэн. Энэ тухай 2024 оны 12-р сарын 8-ны өдөр “Ground.news” цахим хуудас, Францын “Lemonde” сонинд мэдээлэгдсэн. Монголд бүр 2018 оны 11 сараас АТГ-д Алтанхуягийн ЗГ-т УУЯ-ны дэд сайд О. Эрдэнэбулганыг энэ хэргээр саатуулж шалгаж байсан талаар нь Товч цахим хуудас 2024 оны 12 сарын 16 ны өдөр “Ураны гэрээ 10 жил гацсан түүх ил болж “Арева” Монголын өндөр албан тушаалтанд их хэмжээний авилга өгснийг Францын шүүх тогтоолоо” гэсэн нийтлэл гарсан. Ард түмэн УИХ -аар хэлэлцэгдэхээс өмнө энэхүү хууль бус авилгалын гэрээг дэмжихгүй байхыг шаардаж жагсаж, суулт өлсгөлөн зарлаж, Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Шударга ёс тогтоох шаардлага бичгээр өгсөн боловч тусыг эс олж, ард түмнээс сонгогдсон УИХ 2025 оны 1 сарын 10 ны өдөр Засгийн газрын өргөн барьсан Уран олборлох гэрээг дэмжин батласан. Ураны хор хөнөөлтэй 2014 оноос хойш 10 гаруй жил ард түмэн тэмцэж ирсэн. Орано (Арева) грүппийн охин компани болох Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах суманд газрын дорх уран уусгах аргаар 2014 оноос хойш хайгуул, олборлолт хийснээс болж хүн, мал, араатан, хөрс, жигүүртэн, худгийн ус, байгаль орчин залруулахын аргагүй хордож, зшй бус хувьсал мутаци ихээр илрснийг ард түмэн баталгаажуулж төрийн бүх шатанд хандсан боловч ямарч арга хэмжээ аваагүй. Монголын аод түмэн Үндсэн хуулийн 6.1, 16.2, 19.1 дэх хэсэгт заагдсан эх орондоо эрүүл, аюулгүй орчинд амьдарч, төрөөр хамгаалуулах эрхтэй. Төр засаг нь хамгаалах үүрэгтэй. Тиймээс УИХ-аас тус гэрээг дэмжсэн тогтоолоо хүчингүй болгохыг шаардаж байна. Хэрэв тус шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ -ыг тараах хүртэл тэмцэл явуулах болно. Бидэнд ийм Их хурал хэрэггүй.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

70

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)