АНХ УДАА ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЧ, EMONGOLIA, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТОДОРХОЙЛОЛТООС “ИРГЭНИЙ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ” ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТООС 1 УДАА УСТГАЖ ГАДАГШАА ЯВЖ, СУРАХ, АЖИЛЛАХ, ТЭТГЭЛЭГ АВАХ, АЯЛАХ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЗЭРЭГ ЭРХЭЭР ХАНГАЖ ШИНЭЭР АМЬДРАХ БОЛОМЖ ӨГНӨ ҮҮ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-67660

100,000

Baatar Enkh

2026.04.14 15:42

Тайлбар:
Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой “Ерөнхийлөгчийн өршөөлийн хууль” батлагддаг нь бараг тодорхой асуудал болсон. Энэ удаа гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байгаа иргэдэд биш аль хэдийн ялаа эдэлж дуусаад тодорхой хугацаа өнгөрсөн бага залуудаа ирээдүйд ямар хор уршигтайг ухамсарлахгүй, анх удаа, хөнгөн ял үйлдэж emongolia-д “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх” лавлагаанд бүртгэгдсэн байгаа иргэдэд уучлал өршөөлөө үзүүлэн гадаадад сурч, ажиллах, тэтгэлэг авах, төрийн албанд ажиллах амьдрах боломж олгохыг хүссэн өргөдөл юм. 2023 он: Улсын хэмжээнд нийт 35,574 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 31,589 нь хөнгөн гэмт хэрэг байсан. 2024 он: Нийт 44,673 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 38,953 нь хөнгөн гэмт хэрэг байна. Энэ хөнгөн гэмт хэргүүд нь 1 жил хүртэл хорих ялтай эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарч байгаа бөгөөд ихэвчлэн найзтайгаа муудалцаж зодоон хийсэн, хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийсэн, машины жижиг осол гэх мэт хэргүүд байгаа юм.

Өргөдөл

Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дийлэнх буюу 70-80 орчим хувийг Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг эзэлдэг. Сүүлийн жилүүдийн статистик мэдээллээс үзвэл: police.gov.mn police.gov.mn Нийт ял шийтгүүлэгчид: 2024 онд улсын хэмжээнд нийт 25,291 иргэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна. Хөнгөн гэмт хэргийн эзлэх хувь: 2019 оны байдлаар нийт бүртгэгдсэн хэргийн 79.8 хувь (25,156 хэрэг) нь хөнгөн ангилалд хамаарч байв. 2022 онд хөнгөн гэмт хэргийн тоо өмнөх оноос 8,537-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түгээмэл үйлддэг хөнгөн хэргүүд: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг (хөнгөн гэмтэл учруулах) болон өмчлөх эрхийн эсрэг (хулгай, залилан) хэргүүд хамгийн их хувийг эзэлдэг. Хоригдогсдын тоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд 6,500 орчим хоригдол байгаагийн тал орчим хувь нь анх удаа ял шийтгүүлсэн иргэд байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой “Ерөнхийлөгчийн өршөөлийн хууль” батлагддаг нь бараг тодорхой асуудал болсон. Энэ удаа гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байгаа иргэдэд биш аль хэдийн ялаа эдэлж дуусаад тодорхой хугацаа өнгөрсөн бага залуудаа ирээдүйд ямар хор уршигтайг ухамсарлахгүй, анх удаа, хөнгөн ял үйлдэж emongolia-д “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх” лавлагаанд бүртгэгдсэн байгаа иргэдэд уучлал өршөөлөө үзүүлэн гадаадад сурч, ажиллах, тэтгэлэг авах, төрийн албанд ажиллах амьдрах боломж олгохыг хүссэн өргөдөл юм. Энэ хөнгөн гэмт хэргүүд нь 1 жил хүртэл хорих ялтай эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарч байгаа бөгөөд ихэвчлэн найзтайгаа муудалцаж зодоон хийсэн, хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийсэн, машины жижиг осол гэх мэт нийгэмд хор аюултай гэмт хэргийн шинжиж утга төгс нийцэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн Өршөөлийн хуулиар торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрх хязгаарлах, 1 жил хүртэл хугацаагаар хорих ял авсан иргэдэд уучлал үзүүлэн гэмт хэргийн бүртгэлээс хасуулж шинээр амьдрах боломж олгоно уу

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)