ТАМХИ ХУДАЛДАХ НАСЫГ ЖИЛ БҮР 1 НАСААР НЭМЭГДҮҮЛЭХ, ТАТВАРЫГ НЬ 2% НЭМЭХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

140

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-96317

100,000

Байгабыл БОЛЫСХАН

2023.10.30 12:53

Тайлбар:
Саянан Их британи улс тамхи худалдах доод насыг жил бүр 1 насаар нэмэгдүүлэх хуул гаргасан. Үүнийг иргэд нь талархан дэмжсэн. Манай улс ч гэсэн түүн шиг шийдвэр гаргаж хууль батлах хэрэгтэй.

Өргөдөл

Миний бие уушгиы эмч мэргэжилтэй хүн. Манай оронд Тамхины хяналтын тухай хууль зохих ахиц гаргасан ч хангалттай биш байна. Учир нь уушгиы өвчлөл улам залуужиж, тамхи таталт ч гэсэн хяналт муутай, уушгиы болон бусад хавдрууд дагаж нэмэгдэж байгаа. Тамхи зөвхөн уушгины хавдар, уушгиы сүрьеэ бус маш олон өвчлөлд хүргэдэг. Иймд манай орон уг асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тамхигүй орон болох зүг рүү зоригтой шийдвэр гараж хэрэгжүүлэх үүднээс тамхи худалдах доод насыг жил бүр 1 насаар нэмэгдүүлэх, татварыг нь 2% нэмэгдүүлэх хууль баталж өгөх асуудлыг иргэд дэмжиж, хууль санаачлах, батлах дээд байгууллага анхааралд авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

2024.05.28 22:46

2024.06.27 22:46

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

140

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)