ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

14

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202509-42007

100,000

Ганбат ОЧИР

2025.09.18 08:55

Тайлбар:
Монгол улсад шинээр төрсөн хүүхдэд өгч болох нэрсийн жагсаалттай болж хуульчилах нь зүйтэй. Учир нь бусад улс оронд шинэ төрсөн хүүхдэд өгөх нэрсийг эрэгтэй эмэгтэй гэж ялган жагсаалт гаргаж баталсан байдаг. Учир нь -Сүүлийн үед хүүхдийн нэр дэндүү хачирхалтай болсон, -Үлгэрээс эртний нэр өгөх, үг үсгийн дүрэмд нийцээгүйгээс нэрний дунд зураас тавих, - Янз бүрийн мухар сүсгээс болж зарим хүмүүс хачирхалтай муухай нэр өгдөг, - Эрэгтэй хүүхдэд эмэгтэй, эмэгтэй хүүхдэд эрэгтэй нэр өгөх; - Хэт урт, албан ёсны бүртгэл, журналын хүснэгтэд багтахгүй нэр өгөх - Сургууль, олны дунд доромжилж, тохуурхаж болох этгээл нэрийг хүртэл хүүхдэд өгдөг. Энийг өөрчилж хүүхдийн эрхийг хамгаалах ,олон улсын бичиг баримтын орчуулгад алдаа мадаг бага гарах давуу талтай

Өргөдөл

Монгол улсын иргэн Ганбат овогтой Очир Минтй бие Монгол улсад шинээр төрсөн хүүхдэд өгч болох нэрсийн жагсаалттай болж хуульчилах нь зүйтэй гэж үзэн санаачилга гаргаж байна. Учир нь: -Сүүлийн үед хүүхдийн нэр дэндүү хачирхалтай болсон, - эртний нэр өгөх, өгөхдөө үг үсгийн алдаа гаргах (бургуйжин) бөгсөнд бургуй тавих -үг үсгийн дүрэмд нийцээгүйгээс нэрний дунд зураас тавих, энэ нь олон улсын бичиг баримтад нийцэхгүй байх (Үл-Олдох) зураастай нэр нь олон улсын бичиг баримтад тохиромжтой биш - Янз бүрийн мухар сүсгээс болж зарим хүмүүс хачирхалтай муухай нэр өгдөг, (муунохой, хүнбиш) - Эрэгтэй хүүхдэд эмэгтэй, эмэгтэй хүүхдэд эрэгтэй нэр өгөх; - Хэт урт, албан ёсны бүртгэл, журналын хүснэгтэд багтахгүй нэр өгөх (гүрсоронзонгомбодорж) - Сургууль, олны дунд доромжилж, тохуурхаж болох этгээл нэрийг хүртэл хүүхдэд өгдөг. Энийг өөрчилж хүүхдийн эрхийг хамгаалах ,олон улсын бичиг баримтын орчуулгад алдаа мадаг бага гарах давуу талтай. Унгар улсад гэхэд шинэ төрсөн хүүхдэд өгөх эрэгтэй болон эмэгтэй нэрс нь жагсаалт гарч батлагдсан байдаг. Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх нэрийн жагсаалтыг баталснаар - Монгол хүн монгол нэртэй байх - зөв бичих дүрэм, хэлэнд тохирсон байх - эрэгтэй хүүхэд эрэгтэй, эмэгтэй хүүхэд эмэгтэй нэртэй байх - хүүхдийн бусдад доромжлуулж дээрэхүүлэхээс сэргийлэх - олон улсын бичиг баримтад монгол хүний нэрийг зөв бичих - хэт урт нэр нь бичиг баримт, хүснэгтэд багтахгүй байх асуудлыг хөнгөвчилөх Хүүхэд хэт этгээд нэртэй байх, монгол хэлэнд тохиромтой байх Гэх мэт олон давуу талтай юм.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

14

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)