ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУДЫН ДУЛААНЫ ХЭРЭГЦЭЭГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН БҮТЭЭСЭН ЖИЖИГ ОВРЫН ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР, ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД ХАЛААГУУР, УТААГ ДАХИН ШАТААХ ТЕХНОЛОГИТОЙ ЗУУХ ЗЭРГИЙГ АШИГЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?

1. Ажлын хэсэг байгуулах

1,608

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-39555

33,000

Дугаржав ЭНХСАЙХАН

2023.11.03 16:40

Тайлбар:
Засгийн газар 2017 оноос "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх 2010 онд ДЦС-2-ыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулахад зориулж нэр бүхий компанид 14.6 тэрбум өгсөн ба 2011-2015 онуудад Цэвэр агаар сангаар дамжуулан 92.2 тэрбум төгрөг зарцуулжээ. ЭТТ компани /эх сурвалж: Компанийн 2021 оны тайлан/-иас Таван толгой түлш компанид 2018 онд 18.6 тэрбум, 2019 онд 111.8 тэрбум төгрөг, 2020 онд 138,7 тэрбум төгрөг, 2021 онд 180.8, нийт 449.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт /эх сурвалж: audit.mn/?p=15040/-энд дурьдсанаар 2017-2020 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, гадаадын зээлээр 168.9 тэрбум төгрөг, нийтдээ 456.1 тэрбум зарцуулжээ. Зарцуулсан хөрөнгийн нийт дүн 1 их наяд 12.8 тэрбум төгрөгт хүрсэн ч гарсан үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа билээ.

Өргөдөл

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын иргэн Б.Мөнхбаатарын бүтээж ОХУ, БНХАУ, Европын зарим улсаас патент авсан утааг дахин шатаах зуух, иргэн Э.Цасанхүүгийн хийсэн гэрийн цахилгаан халаагуур, иргэн Ц.Бат-Эрдэнийн бүтээсэн "Hybrid heater" халаагуур, иргэн Н.Даваагийн бүтээсэн бага оврын эрчим хүчний үүсгүүрийг "Гэр хорооллын дулааныг шийдвэрлэхэд ашиглах судалгаа хийх, төрийн бодлогоор дэмжих, шаардагдах хөрөнгийг 2024 оны улс, нийслэлийн төсөвт тусгах" чиглэлээр ажлын хэсэг байгуулж өгөхийг хүсч энэ өргөдлийг гаргаж байна.

2023.12.28 20:34

2024.01.27 20:34

1. Ажлын хэсэг байгуулах

1,608

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)